Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2024 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 14 мега төсөлд багтсан стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-ын даргад өргөн барилаа Стратегийн ач холбогдолтой Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, Монгол, Францын хамтарсан ураны төслөө УИХ-д өргөн барина Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталлаа ЧД-ийн 17 дугаар хорооны 30 цэгт 125 ширхэг камер суурилууллаа Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Алслагдсан бүсийн 6 сумын ЕБС-д цахим тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийж болзошгүй байршлууд Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ Хүнсний бүтээгдэхүүний пестицидийн үлдэгдэл 12 төрлийг илрүүлдэг байсан бол 221-ийг илрүүлдэг болжээ
Л.Оюун-Эрдэнэ: Наадмын дараа голын ай савд газар олгосон, авсан этгээдүүдийг дэлгэнэ, хариуцлага ярина

Төрийн ордонд болж буй "Монголын эдийн засгийн форум 2023" арга хэмжээг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлсэн. Үүний дараа тэрээр хэвлэлийнхэнд цаг үеийн асуудлаар ярилцлага мэдээлэл өглөө.

Их хэмжээний бороо орсны улмаас Улаанбаатар хот дундуур урсдаг Сэлбэ, Дунд гол үерлэж, зарим бүсэд оршин суудаг иргэд, ААН-үүд үерт автаад буй. Хотын дундуур төлөвлөлтгүй барьсан барилга байгууламжаас болж голын урсац, гольдрол өөрчлөгдсөнөөс хотын төв үерт автсан. Тэгвэл бүх асуудлыг зөвхөн бороо руу чихэж болохгүй. Энэ бол төлөвлөлтгүй газар ойлголтын буруутай ажиллагаанаас үүдэлтэй гэж Ерөнхий сайд мэдэгдээд хотын төвөөр газар олгосон асуудлыг шалгаж, цэгцлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхий прокурор болон АТГ-ын даргад хандсан гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн үерийн асуудлыг ганцхан бороо руу чихэж болохгүй. Геодези газар зүйн газрын зөвшөөрөлгүйгээр нийслэл Улаанбаатар хот дур мэдэн баахан газар олгосон. Дүүргийн Засаг дарга нар өөр өөрсдөө мэдэж газар олгодог. Мөн Байгаль орчны яам Ортог нэртэйгээр орон сууц барих зөвшөөрөл олгодог. Үүнийг бид мэддэг ч мэдээгүй юм шиг, харсан ч хараагүй юм шиг яваад ирсэн. Учир нь, энэ бүхний цаана дандаа улс төрийн нөлөө бүхий этгээдүүд, томоохон хувийн хэвшлийн төлөөллүүд байдаг. Энэ хуурамч байдал өнөөдөр ийм үр дүн авчирч байна. Өнгөрсөн хугацааны авлигажсан тогтолцоонд дүнгээ тавьж байгаа олон үйлдлээр илэрч байгаа бөгөөд нийслэлийн түгжрэл ч, үер ч нэг илрэл.

Ерөнхий сайдын хувьд АТГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорт хоёр хоногийн өмнө хүсэлт өгсөн. Энэ хүсэлтэд, эхлээд үер ус, голын ай савтай холбоотой, нийтийн эзэмшлийн талбайтай газар яагаад газар олгосон бэ, хэн газар олгосон бэ гэдэг албан тушаалтнуудыг ангилж шалгаач. Хоёрт, хууль бус газар авсан нь тодорхой байхад яагаад барилга барих зөвшөөрөл олгов. Үүнийг тусад нь салгаж шалгаач. Олгосон газар, барилга нь хууль бус байхад яагаад иргэдийг оруулав. Энийг мөн тусад нь шалгаач. Энэ гурав тодорхой байхад тухайн орон сууцанд өөрсдөө, эсвэл ах дүү хамаатан саднаа оруулсан шүүгчид яагаад тэдний талд шийдвэр гаргав. Хэрвээ шүүх засаглал хотын архитекторын ажлыг хийх гэж байгаа бол Барилга хот байгуулалтын яамны Геодези газарзүйн газрыг шүүх авах хэрэгтэй. Ер нь Засгийн газрын урт хугацааны бодлогын эсрэг урдуур нь орж шийдвэр гаргах эрхгүй.

Засгийн газраас төрийн сангуудтай адилаар хотын газартай холбоотой бүх мэдээллийг ил болгоно. Баяр наадмын үеэр иргэдийг бухимдуулаад яах вэ. Харин наадмын дараа цахимд бүх мэдээллийг байршуулна. Тиймээс нийслэл хотын иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд анхаарч, хамтдаа замбараагүй хот төлөвлөлттэй тэмцье.

Нийтийн эрх ашгийг зөрсөн барилга байшин газар олголт дээр хариуцлага тооцох асуудал яригдана. Одоо л зогсоохгүй бол энэ асуудал шийдэгдэхгүй. Нийслэл Улаанбаатар хот алхах ч газаргүй, жинхэнэ цементэн ширэнгэн ой болно гэсэн үг. Тиймээс газартай, хот байгуулалттай холбоотой том реформ дээр иргэд, иргэний нийгмийн байгууллагууд Засгийн газар, УИХ бүгд маш нягт хамтран ажиллах ёстой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан