Үргэлжлэн орсон борооны улмаас Сэлбэ голын усны түвшин эрс нэмэгдэж, үеийн далан сэтэрсэн. Улмаар эрэг дагуух хотхон, хороолол руу их хэмжээний үеийн ус орсон нөхцөл байдалтай байна. Тодруулбал Зүүн 4 замаас Бөхийн өргөө, Арслантай гүүр, Намьянжуугийн гудамж Нарны зам гэх мэт хонхор хэсэгт байгаа байшин хороолол усанд автсан бол Натур, Буян компани орчимд 40 см орчим ус дүүрсэн байдалтай байгаа юм.
Мөн ¥Төмөр замын 3 гарам Соёолж, Баянгол, Энхтайваны гүүрны доод гарам хаалттай. Буянгийн зам элчингийн уулзвараас Нарны зам хүртэл хаагдсан байна.
Тиймээс Улаанбаатар хотод үе усны гамшгийн нөхцөл байдал нүүрлэж буйтай холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахаар болжээ.