Баянгол дүүрэгт худалдаа эрхлэгч 130 гаруй иргэн өнөөдөр Хотын захиргааны байр руу кетчуп цацаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тодруулбал, худалдаа эрхлэгчдийн ажлын байрыг хотоос булааж тухайн газарт нь 11 давхар барилга барих болсноос маргаан үүсчээ. Тиймээс иргэд эсэргүүцлээ илэрхийлж хотын захиргааны байр руу кетчуп цацсан байна.
Иргэд өглөөнөөс эхэлж эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд хотын дарга Д.Сумъяабазар гарч ирж "Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь зөв. Иргэдийн санал бодлыг хүлээж авч, тухайн газарт маргааш өөрйин биеэр очиж танилцана. Иргэдэд хүндрэл, төвөг удахгүй асуудлыг шийднэ" хэмээжээ.