Иргэн Д.Мөнхбатыг "Энхсаран" сувиллын газраас коронавируст халдвар илэрснийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлснийх нь төлөө Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар торгосныг эсэргүүцэн шүүхэд хандаад байсан билээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд иргэн Д.Мөнхбатыг "Энхсаран" сувиллын газраас коронавируст халдвар илэрснийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлснийх нь төлөө эрүүгийн болон зөрчлийн хэрэг нээн шалгасан боловч түүний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй тул уг хэргүүдийг холбогдох байгууллагууд хэрэгсэхгүй болгожээ.
Улмаар Д.Мөнхбат нь гэм хорын хохиролд 22.024.100 төгрөг гаргуулахаар иргэний шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангасан шийдвэр гаргасан байна.