Хятадын хойд хэсгээр өчигдөр цельсийн +40 градус давж халсанаар зургадугаар сарын хамгийн халуун өдөр болж бүртгэгдсэн тухай тус улсын үндэсний цаг уурын алба мэдээллээ.
Бээжингийн өмнөд хэсгийн Нанжиао цаг уурын станцын бүртгэлээр өчигдөр 15 цагт нийслэл хотод 41.1С хүрч халжээ. Энэ үзүүлэлт нь Хятад улс цаг агаарын бүртгэл хөтөлж эхэлсэн 1961 оноос хойш зургаадугаар сард бүртгэгдсэн хамгийн халуун өдөр болж байна.
Өнөөдөр ч хэт халуун үргэлжлэх тул иргэдийг сэрэмжтэй байхыг сануулан урьдчилан сэргийлэх "улаан дохио"-той өдөр болохыг анхаарууллаа.Ойрын өдрүүдэд Бээжинд агаарын хэм 38-39 градусаас буухгүй аж. Хятадад цаг агаарын сэрэмжлүүлэг хүргэхдээ улаан, улбар шар, шар, цэнхэр өнгийг ашигладаг бөгөөд улаан бол хамгийн өдөр үзүүлэлт юм.