Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 15,16, 17,18, 21, 23, 24, 25 дугаар Баянзүрх дүүргийн 26, 36 хороодын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санал хүсэлт, зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилгоор дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулж, зургаадугаар сарын 24-ний өдрөөс үйлчилгээг эхлүүлэхээр болжээ.
1. Ч:24Б “ТЭЦ-4 - 3,4-р хороолол - Гандан” чиглэлийг Ч:24Б “Нисэх-ТЭЦ-4 - 3,4-р хороолол - Гандан” болгон өөрчилж өдөрт нийтийн тээврийн үйлчилгээний 8 тээврийн хэрэгсэл 14 минутын интервалтай ажиллана.
2. Ч:76 “Архивын Ерөнхий газар-Яармагийн гүүр-3,4-р хороолол” чиглэлд өдөрт нийтийн тээврийн үйлчилгээний 8 тээврийн хэрэгсэл 12 минутын интервалтай үйлчилгээнд ажиллана.
3. Ч:63А “Хан хилсс хотхон-Ривер гарден хотхон-МУБИС-Ард кино театр” чиглэлд дундын “Жаргалан хотхон” хойд, урд автобусны зогсоол нэмэгдэж, Ч:63 “Хан хилсс хотхон-Ривер гарден хотхон-МУБИС-Ард кино театр” болгон өөрчилж, өдөрт 6 тээврийн хэрэгсэл 10 минутын интервалтай ажиллана.
4. Ч:71 “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Хүннү 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, Ч:71 “120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай” болгон өөрчилж, өдөрт 7 тээврийн хэрэгсэл 11 минутын интервалтай ажиллана.