Атлантын далайн ёроол буй Титаник хөлгийг жуулчдад үзүүлэхээр шумбасан хөлөг онгоц сураггүй болоод байна. Бага оврын хөлөг ням гарагт далайд шумбаснаас хойш нэг цаг 45 минутын дараа холбоо тасарчээ. Шумбагч онгоцонд таван хүн зорчиж явсан бөгөөд "OceanGate" аялал жуулчлалын компани зорчигчдыг аврах бүх хувилбарыг судалж Атлантын далайн дунд хэсэгт эрэн хайх томоохон ажиллагаа явуулж буйгаа мэдэгдлээ.
Шумбагч онгоц 96 цагийн турш усан дор байх чадвартай ч одоогоор 70 цаг тэсэх хүчилтөрөгч үлдсэн гэж таамаглаж байна. Сураггүй болсон шумбагч онгоцонд Британийн тэрбумтан, судлаач Хамиш Хардинг байгааг гэр бүлийнхэн нь мэдэгдлээ.
1912 онд Атлантын далайд живсэн Титаник хөлгийг үзүүлэх аялал 250 000 ам.долларын үнэтэй байдаг бөгөөд жуулчид бага оврын онгоцоор 3800 метрийн гүнд шумбадаг ажээ.