“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг 9.0%-д хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлнэ. Үндэсний хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй ажил, мод тарих арчлах, ургуулах талаар Тэрбум мод цахим хуудсыг дагаж мэдээ, мэдээлэл аваарай.
Эх сурвалж: БОАЖЯ