Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна Бэлэн орон сууцны төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоос хөрөнгийн татвараа төлөх боломжтой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв Яаралтай тусламжийн тасгаар өдөрт 180-280 орчим хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авч байна 12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ Улаанбаатар хот түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаан төсөл хэрэгжүүлнэ Тайвань, Сөүл, Токио хотод “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулагдана
Маргааш нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно

“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээн зургаадугаар сарын 3-ны өдөр буюу энэ бямба гарагт зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 40 чиглэлд өөрчлөлт орох юм.

Үүнд:

  • Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам/,
  • Сөүлийн гудамж,
  • Бээжингийн гудамж,
  • Анкарагийн гудамж,
  • Сүхбаатарын гудамж,
  • Их сургуулийн гудамж,
  • Элчингийн гудамж,
  • Хөх тэнгэрийн гудамж,
  • Партизаны гудамж,
  • Олимпын гудамж,
  • Самбуугийн гудамжны авто замуудын хөдөлгөөнийг тус тус хязгаарлах аж.

Иймд тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орох юм.

Тухайлбал:

  • Их тойруугаар явах чиглэл нь Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС
  • Нарны замаар явах чиглэл нь Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр
  • Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэл нь Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэл нь МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэм
  • Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэл нь Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлэг гэсэн чиглэлүүдэд тус тус үйлчилнэ.

Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах аж. Харин хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар иргэдэд үйлчилнэ. Мөн Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замаас зүүн 4 зам/ хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах юм. Иймээс тухайн өдөр Т:2 "5 шар - Ботаник", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбус үйлчилгээ, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал” гэсэн чиглэлүүд түр зогсохыг иргэдэд анхааруулж байна хэмээн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.

Маргааш нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орно

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан