Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна Бэлэн орон сууцны төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоос хөрөнгийн татвараа төлөх боломжтой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв Яаралтай тусламжийн тасгаар өдөрт 180-280 орчим хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авч байна 12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ Улаанбаатар хот түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаан төсөл хэрэгжүүлнэ Тайвань, Сөүл, Токио хотод “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулагдана
Фашист Германыг ялсны Ялалтын баяр тохиож байна

Фашист Германыг ялсны Ялалтын баярыг Орос, Белорусь, Молдав, Азербайжан, Армен, Казахстан, Узбекистан, Киргиз,Тажикистанд тэмдэглэж байна. Сербид уг баярыг тэмдэглэдэг боловч амралтын өдөр биш.

1945 оны тавдугаар сарын 9. Хүн төрөлхтөн хор уршгийг нь хэзээ ч үл мартах  аймшигт дайны утаагаар дэлхийг нөмөрч, 70 сая хүний халуун амийг тасалсан Дэлхийн хоёрдугаар дайн Европын бүс нутагт дуусч фашист Герман олон улсын эв нэгдлийн хүчний өмнө үг дуугүй бууж өгсөн түүхт өдөр.

Дэлхийн II дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 орчим хувь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан тоо баримт бий. Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог.

Зөвлөлтийн дайчид Сталинградаас Берлин хүртэл ялалт байгуулж явахдаа фашистуудад эзлэгдсэн Европ тивийн талыг чөлөөлжээ. Фашистын Герман үг дуугүй бууж өгөх актад тавдугаар сарын 8-нд төв Европын цагаар 22.43 минут буюу Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00.43 цагт гарын үсэг зурсан юм.

НҮБ-ын шийдвэрээр тавдугаар сарын 9-нийг дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр болгосон бол Орос улсад дайнаас эргэж ирээгүй төрөл төрөгсдөө гэр бүл, төрөл төрөгсөд нь дурсан санаж, Парист Францын төрийн тэргүүн нэр нь тодроогүй цэргийн булшинд цэцэг өргөн, цэргийн анги ёслон жагсдаг байна. Германд энэ өдрийг нацизмаас чөлөөлөгдсөн өдөр хэмээн хүндэтгэн тэмдэглэдэг.

Эх орны дайнд тэр үеийн ЗХУ хамгийн их хохирол амсаж, 27 сая хүний алтан амь үрэгдэж, том жижиг 1710 хот, 70 мянга гаруй тосгон суурин бүрэн болон хагас нуранги болж, 32 мянга орчим үйлдвэр аж ахуйн газар, 98 мянган сангийн аж ахуй, 1876 хамтрал шатаж, нурж сүйджээ.

Энэ өдөр түүхэнд: Ялалтын баяр

  • Дайны жилүүдэд Монголын ард түмэн 740 гаруй вагоноос бүрдсэн 6 удаагийн бэлгийн цувааг фронтод хүргүүлжээ. 1941 оны ХI сард Улаан армид зориулан Монголын ард түмний хуримтлуулсан бэлгийн анхны цувааг илгээсэн бөгөөд түүнд 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, нэхий хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэрэг зүйл оржээ.
  • Монголын ард түмний хөрөнгөөр үйлдвэрлэн бэлэглэсэн”Хувьсгалт Монгол” танкийн цуваа.Танкийн цуваа байгуулах хөрөнгө цуглуулах ажлын хүрээнд 4,5 сая төгрөг, З00 кг алт, 100 000 америк долларыг ЗХУ-ын Гадаад худалдааны банкинд урьдчилан шилжүүлсэн байна. Энэ бүхний үндсэн дээр танкийн цувааг ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34 загварын 32, Т-70 загварын 21, бүгд 53 танкаар бүрдүүлэн байгуулжээ.Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид бэлэглэсэн бас нэг байлдааны техник бол “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байв. “Ла-5” загварын 12 нисэх онгоцноос бүрдсэн уг эскадриль гарамгай гавьяа байгуулсан учир ЗХУ-ын Байлдааны гавьяаны улаан тугийн болон Суворовын одонгоор шагнагдаж байв.
  • Монголын ард түмэн дайны жилүүдэд фронтод зориулан 485,000 агт сайн морио нийлүүлжээ. Малчин ардууд 32,5 мянган адуугаа ЗХУ-д бэлэглэж байв. Орос цэргүүд монгол морийг өхөөрдөж “монголка” гэж нэрлэдэг байсан бөгөөд дайны үеийн зургаан морин дивизийг хангахад хүрэлцэж байжээ.Москва хотын төвд хүнд замыг туулж Берлин хүрсэн монгол морьдод зориулсан “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээгдсэн билээ.

Герман үг дуугуй буун өгснийг ЗХУ-д 9-нд шилжих  шөнө  зарлаж,  И.Сталины тушаалаар тэр өдөр Москвад 1000 их буугаар ёслолын буудлага хийжээ. Зөвлөлтийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар тавдугаар сарын 9-ний өдрийг Ялалтын баяр болгосон байна.

Энэ өдөр түүхэнд: Ялалтын баяр

Ялалтын баярын анхны парадыг 1945 оны зургадугаар сарын 24-нд Улаан талбайд хийсэн бөгөөд парадыг ЗХУ-ын маршал Рокоссовский командалж, ЗХУ-ын маршал Г.К.Жуков Улаан талбайд цагаан морьтой гарч ирж хүлээж авсан түүхтэй.

Ялалтын өдөр өнөөгийн Орос орон, хуучин Зөвлөлтийн орнуудад хамгийн чухал баяр болдог.  1941-1945 оны Зөвлөлт-Германы дайныг “Аугаа их эх орны дайн” гэж Оросын түүхэнд нэрлэдэг. 1980-аад оноос энэ нэр томьёо шүүмжлэлд өртөх болсноос 1991 онд Зөвлөлт задарсны дараа бүрэлдэхүүнд нь байсан 15 улсын 11 нь буюу Азербайжан, Гүрж, Латви, Литва, Тажик, Туркмен, Узбек, Хасаг, Хиргис, Эстон улсууд (2014 оны байдлаар) энэ нэр томьёог хэрэглэхээс татгалзах болсон байна.Туркменистан Аугаа их эх орны дайн нэр томьёог хэрэглэхийг бүрмөсөн хориглож оронд нь “1941-1945 оны Зөвлөлт-Германы дайн” гэж нэрлэх болжээ. Эдгээр улсууд Хаант Оросын цэрэгт эзлэгдэн олон зуун жилийн турш ихээхэн хохирол амсч 1910-аад оны сүүлээс 1940-ээд оны дунд үе хүртэл Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо сэргээхийн төлөө тэмцэж байв.

Тэд Зөвлөлт Германы дайн нь Оросын үндэстний цөөнхүүдэд хамааралгүй харин Зөвлөлт өөрөө олон үндэстнийг цэргийн хүчээр дарангуйлан захирсан улс байсан гэж үздэг байна. Зөвлөлт Германы эсрэг байлдаж байсан ч сүүлдээ өөрөө Зүүн Европын орнуудад цэргийн хүчээр нөлөөгөө тогтоосон, Финландыг 1940 онд эзлэх гэж оролдсон зэрэг нь энэ нэрийг хэрэглэх нь зохисгүй гэж үзэхэд хүргэжээ. Гэвч ОХУ-д урьдын адил энэ нэр томьёог хэрэглэсэн хэвээр байна. Барууны судлаачид “Аугаа их эх орны дайн” гэсэн нэрний оронд “Дорнод фронт” гэсэн нэрийг хэрэглэдэг.

Ялалтын баярыг мөн Украин, Белорусь, Молдав, Азербайжан, Армен, Казахстан, Узбекистан, Киргиз,Тажикистанд тэмдэглэж байна. Сербид уг баярыг тэмдэглэдэг боловч амралтын өдөр биш юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан