АНУ-ын Агаар, сансарын үндэсний агентлаг (NASA) 2024 оны намар сарны зүг нисэх "Артемида-2" түүхэн аялалд оролцох дөрвөн хүний нэрийг нэрлэв. "Аполлон" хөтөлбөр өндөрлөснөөс хагас зууны дараа хийгдэх NASA-гийн анхны жолоодлогот нислэг "Артемида-2" багийнхан саран дээр буухгүй. Гэхдээ сарнаас цааш хүн төрөлхтөн хэзээ ч нисэж хүрээгүй алс холын аян хийх юм.
Сарыг тойрон нисэх «Орион» хөлгийн даргаар 47 настай Грегори Рид Уайсман сонгогдов. Уайсман 2009 оноос хойш NASA-дажиллаж буй. 2014 онд "Союз ТМА-13M" хөлгөөр Олон улсын сансрын станцад хүрч 165 нислэг хийж байсан туршлагатай. Тэгвэл Виктор Гловер сар луу аялсан анхны хар арьстан нисэгч болно. Калифорний политехникийн их сургуулийг төгссөн Гловер цэргийн оператив урлагийн шинжлэх ухааны магистр цолтой. Японд байрладаг VFA-195 сөнөөгч онгоцны эскадрилийн бүрэлдэхүүнд Номхон далайн баруун хэсэгт тэнгисийн цэргийн ажиллагааг дэмжих ажиллагаанд оролцож байв. Нийтдээ 40 гаруй төрлийн онгоцоор 3000 цагийн нислэг хийж, 400 удаа онгоц тээгч дээр буулт хийсэн бөгөөд 24 байлдааны нислэгтэй. 2013 оноос NASA-д ажиллаж улмаар ОУСС-д ажилласан анхны өнгөт арьстан нисэгч болсон.
Тэгвэл 44 настай Кристин Кох сар луу нисэж буй анхны эмэгтэй болно. Өмнөх «Аполлон» хөтөлбөрт зөвхөн эрэгтэйчүүд багтаж байлаа. CNN бичснээр, Кох задгай сансарт зургаан удаа гарч байжээ. Мөн 328 хоногийн нислэгийг ганцаараа хийсэн дээд амжилтын эзэн. Тэр агентлагийн хэд хэдэн нислэгийн төхөөрөмжийг бүтээлцжээ.
"Артемида-2" багийн гурван америк дээр Канадын нисгэгч 47 настай Жереми Хансе нэмэгдэж сансрын уудамд хийгдэх нислэгт оролцсон анхны канад иргэн болж байна.
"Артемида-2" аян яагаад ер бусынх болох вэ?
Сансрын нисгэгчдийг шалгаруулсан нь онцгой үйл явдал байв. Үл ялих шалтгаанаар тэднийг удирдлагууд нь дуудсан учир хоёр нь цагтаа очоогүй аж. Хэрэв бүх зүйл төлөвлөснөөр явагдвал тэд 2024 оны арваннэгдүгээр сарын 16-нд Флоридагийн Кеннедийн нэрэмжит талбайгаас сарны зүг хөөрнө. Нисгэгчид "Орион" хөлгөөр арав орчим хоног нисэх бөгөөд хүн төрөлхтөн хүрсэн сансрын уудмаас цааш тэмүүлэх ч тодорхойлсон зам одоогоор байхгүй. "Артемида-2" аянаар саранд хүн дахин буух зам нээгдэнэ. Уг хөтөлбөрийн дараа "Артемида-3" 2025 эсвэл 2026 онд явагдана.