Гадаадын иргэн, харьяатын газрын immigration.gov.mn цахим хуудаст хандан гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн дараах үйлчилгээг авах боломжтой.
- Оршин суух зөвшөөрлийн сунгалт хийх
- Оршин суух зөвшөөрлийн хэлбэр өөрчлөх
- Оршин суух зөвшөөрлийн хасалт хийх
- Паспортын мэдээллийн өөрчлөлтийг бүртгүүлэх
- Оршин суух хаягийн өөрчлөлтийг бүртгүүлэх
- Хаясан, гээгдүүлсэн оршин суух үнэмлэх
- Гадаадын иргэний оршин суух зөвшөөрөл
Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл хүсэх үед гаргасан албан хүсэлт /өргөдөл/-ийг эх хувиар авч ирж, хураалгана. Түүнчлэн оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийнхөө хүчин төгөлдөр бичиг баримт, иргэн, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авчирч, оршин суух үнэмлэхийг хүлээн авах юм.