Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах байршлуудыг зарлалаа. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг кг-ыг нь 8300 төгрөгөөр борлуулж буй. Нийт нөөцийн махны 65 хувь нь хонь, 35 хувь нь үхрийн, таван хувь нь ямааны мах аж. Өргөтгөсөн худалдааг өнөөдөр болон маргааш зохион байгуулна.
Баянзүрх дүүрэгт:
-
Улиастайн эцсийн автобуны буудал
-
Улиастайн гүүрний наана
-
Жуковын талбай
-
"Сансар" худалдааны төвийн гадна талбай
Баянгол дүүрэгт:
-
Алтай хотхон
-
"Хишиг" төвийн гадна талбайд /дөрөвдүгээр сарын 9-нд/
-
Угсармалын шар 46, 48, 49-р байрны дунд талбайд /дөрөвдүгээр сарын 9-нд/
-
5-р хорооны байрны гадна талбайд /дөрөвдүгээр сарын 8-нд/
Чингэлтэй дүүрэгт:
-
Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна талбайд
-
"Далайхүү" худалдааны төвийн гадна талбайд
-
Хайлааст 84 автобусны буудал
Сүхбаатар дүүрэгт:
-
Хангай хотхоны гадна талбай
-
"Арви" худалдааны төвийн гадна талбайд
-
"Бэлх" худалдааны төвийн гадна талбайд
Сонгинохайрхан дүүрэгт:
-
Саппоро-Миний дэлгүүрийн зүүн талд
-
Зүүн салааны хуучин эцэст
-
Орбитын тойрог "Тунгалаг" төвийн үүдэнд /дөрөвдүгээр сарын наймны өдөр/
Хан-Уул дүүрэгт:
-
Яармагийн хуучин эцэс
-
Төрийн банкны хажууд
-
"Эко" хүнсний захын урд талбайд
-
"Лавай" худалдааны төвийн гадна талбайд