"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл өнгөрсөн гуравдугаар сарын 6-17-ны өдрүүдэд явагдсан билээ. Тус хөтөлбөрийн бүртгэлийг E-Mongolia цахим системээр зохион байгуулсан. Харин гуравдугаар сарын 29-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Оюутан цэрэг-2023" хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгож нэмэгдүүлсэн юм. Батлан хамгаалах яамнаас энэ талаар "Засгийн газрын шийдвэрийн дагуу нэмэлт бүргэлтийг гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын гуравныг хүртэл явуулсан. Энэ жил нийслэлээс 1100, орон нутгаас 400 орчим оюутан бүртгүүлсэн. Засгийн газрын шийдвэр оройтож гарсан учраас орон нутаг дахь оюутнуудыг цаасан хэлбэрээр бүртгэсэн. Энэ сарын 8-аас оюутнуудад онолын хичээл орж эхэлнэ” гэв.