Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна Бэлэн орон сууцны төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоос хөрөнгийн татвараа төлөх боломжтой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв Яаралтай тусламжийн тасгаар өдөрт 180-280 орчим хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авч байна 12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ Улаанбаатар хот түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаан төсөл хэрэгжүүлнэ Тайвань, Сөүл, Токио хотод “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулагдана
Хуурамч виз ашиглаж Монголд ирсэн Филиппин улсын иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас хуурамч визийн зөвшөөрөл ашигласан гадаадын иргэнийг энэ сарын 14-ны өдөр албадан гаргажээ.Тодруулбал, Монгол Улсын иргэн С, Т нар нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж, гадаадын иргэнийг урьсан асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, Филиппин Улсын нэр бүхий иргэнийг Монгол Улсад 5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргалаа. Харин визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн Монгол Улсын иргэн С, Т нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар ажиллаж байна.Гадаадын иргэн, харьяатын газар нь визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад нэгдсэн байдлаар хүргүүлж, тогтмол хяналт тавьж ажилладаг. Иймд тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдэх боломжгүй тул гадаадын иргэд, түүнийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд хууль тогтоомжийг чандлан мөрдөж, аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан