Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна Бэлэн орон сууцны төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоос хөрөнгийн татвараа төлөх боломжтой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв Яаралтай тусламжийн тасгаар өдөрт 180-280 орчим хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авч байна 12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ Улаанбаатар хот түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаан төсөл хэрэгжүүлнэ Тайвань, Сөүл, Токио хотод “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулагдана
Х.Нямбаатар: Монгол Улстай харилцан визгүй орнуудын E-Gate дээр цахим паспортоо уншуулан, дараалалд зогсохгүй нэвтрэх боломжтой

Цахим гадаад паспортыг өнөөдрөөс олгож эхэллээ. Цахим гадаад паспорт нь 48 хуудастай, хуудас бүр тусгай нууцлалын тохиргоотой, Монгол Улсын төрийн тахилгат хайрхнуудын зураг, улаан номд орсон ан амьтдын зураг, түүхийн гол өвийг цахим паспортын хуудасны хавтаст зураглан оруулжээ.

Олон улсын дүрэм журмын дагуу нууцлалын бүх элементүүдийг оруулж өгсөн бөгөөд тоон гарын үсэг бүхий нууцлалын асуудлыг шийдсэн байна.

Одоогийн ашиглаж байгаа энгийн гадаад паспортын хугацаа дуустал хүчинтэй байна. Цаашид энгийн болон цахим гадаад паспортыг өөрийн сонголтоор захиалан авах боломжтой. Энгийн гадаад паспорт нь 40,000 бол цахим нь 82,500 төгрөгийн үнэтэй.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улс Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага буюу ICAO-ын нийтийн түлхүүрийн санд нэгдсэн 82 дахь гишүүн орон болж, цахим гадаад паспортыг иргэддээ олгож эхлээд байна.

Цахим гадаад паспорт авснаар иргэд Монгол Улстай харилцан визгүй зорчих орнуудын E-Gate төхөөрөмж дээр цахим паспортоо уншуулан, дараалалд зогсохгүй нэвтрэх боломжтой.

2023 оны зургаадугаар сарын 1-нээс нисэх буудлууд дээр цахим гадаад паспорт унших төхөөрөмжүүд нэвтрүүлнэ.

Иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ Монгол Улсын хил дээр хүнтэй харьцахгүйгээр цахим паспортоо тусгай төхөөрөмжид уншуулаад хилийн шалган нэвтрүүлэх хэсгээр шууд нэвтрэх боломжтой” гэв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан