Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна Бэлэн орон сууцны төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоос хөрөнгийн татвараа төлөх боломжтой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв Яаралтай тусламжийн тасгаар өдөрт 180-280 орчим хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авч байна 12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ Улаанбаатар хот түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаан төсөл хэрэгжүүлнэ Тайвань, Сөүл, Токио хотод “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулагдана
Зодуулсан 3 настай хүүгийн биеийн байдал хүнд, ээжийг нь суллаагүй гэв

Гурван настай хүүхдийг зодож, гэмтээгээд эмнэлэгт хүргэсэн этгээдийг эрэн сурвалжилж саатуулсан талаар цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Гэтэл өчигдөр хүүхдийн ээжийг сулласан гэх мэдээлэл цахим хуудаст гарсан. Энэ талаар хууль хяналтынхнаас тодруулав.

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс хэвтэн эмчлүүлж буй гурван настай хүүхдийн биеийн байдлыг асуухад “Хүүхдийн биеийн байдал хүнд байгаа. Сайжраагүй бөгөөд шаардлагатай бүх тусламжийг үзүүлж байна” гэлээ.

Тухайн хүүхэд ГССҮТ-д 2023 оны гуравдугаар сарын 08-ны 09:00 цагт шалтгаан тодорхойгүй, биеийн байдал маш хүнд хүүхэд хүргэгдэж очсон. Яаралтай тусламжийн эмч нар үзлэг шинжилгээ хийгээд хүүхдийн биеийн байдал маш хүнд, зөөлөн эдийн няцрал ихтэй, сээр нурууны гуравдугаар нугалмын их биеийн хугаралтай, баруун шууны хугаралтай, тархины хүнд гэмтэлтэй хүүхэд байсныг эрчим эмчилгээнд оруулж байгаа гэсэн юм. Одоогоор хүүхдийн бүдүүн гэдэс орчим зөөлөн эдийн няцралтай гэдэг нь нэмэлтээр тогтоогдсон. Амьсгалын аппаратад байгаа гэнэ.

Сэжигтэн нь өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан, 1989 онд төрсөн Э гэгч. Тэрбээр өмнө нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-д зааснаар хүний биед хөнгөн гэмтэл учруулах зүйл ангиар ял шийтгүүлсэн. Мөн залилах гэмт хэргээр торгуулж байсан этгээд байжээ.

Сэжигтэн нь 2022 оны арваннэгдүгээр сард хохирогч хүүгийн ээжтэй нь танилцаж, 2023 оны нэгдүгээр  сараас хамт амьдарч эхэлсэн байна. Хэрэг гуравдугаар сарын 6-ны өдөр гарсан ч хүүг гуравдугаар сарын 8-ны өдөр ГССҮТ-д хүргэж өгсөн нь тогтоогдоод буй. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 1-ийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байгаа юм байна. Баянгол дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа учир мэдээлэл өгөхгүй гэв.

Цагдаагийн ерөнхий газраас гурван настай хүүхдийн хэргээр шалгагдаж байгаа сэжигтнүүдийг сулласан эсэх тодруулахад “Хүүгийн ээжийг сулласан гэдэг мэдээ ирээгүй. Прокурорын байгууллага мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байгаа” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан