Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна Бэлэн орон сууцны төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоос хөрөнгийн татвараа төлөх боломжтой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв Яаралтай тусламжийн тасгаар өдөрт 180-280 орчим хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авч байна 12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ Улаанбаатар хот түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаан төсөл хэрэгжүүлнэ Тайвань, Сөүл, Токио хотод “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулагдана
Хүүхдийн ордонд дайныг сурталчлаагүй гэв

Хүүхдийн ордонд дайныг сурталчлаагүй гэв

ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монголын хүүхдийн ордны байранд Монголын ерөнхий боловсролын сургуулийн 150 орчим сурагч, багш нарт дайныг сурталчилж, "Эр зоригийн хичээл"-ийг зохион байгуулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Энэ талаар Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаагаас тодруулахад "Хүүхдийн ордны байран дээр сургалт, хичээл зохион байгуулаагүй. Олон нийтийн сүлжээнд ташаа мэдээлэл цацагдсан" гэсэн юм.

Тэрбээр "Хүүхдийн ордны байранд ОХУ-ын Бүжгийн коллежтой хамтран Буриадаас ирсэн 23 сурагч болон монгол сурагчдын нэгдсэн тоглолт хийсэн. Уг тоглолт цагаан сарын өмнө буюу 2023 оны хоёрдугаар сарын 10-нд болсон. Тэрнээс биш өөр сургалт, хичээл зохион байгуулаагүй. Яагаад манай байгууллага нэр холбогдсоныг мэдэхгүй байна" гэдэг хариултыг өгөв.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Дайн сурталчлах хуулиар хориотой. Ийм бүдүүлэг, дээрэнгүй, бохир үйл ажиллагаа явуулсан этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Бид тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын иргэд. Бидний үр хүүхдүүдийн тархийг элдэв бохир суртал ухуулгаар "угаах" аливаа үйлдлийг таслан зогсоох ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн юм

1 Сэтгэгдэл
Энх-Амгалан данжаад төр төлөөлж олон юм яриад хэрэггүй биз дээ. Хэзээнээс худлаа сураг, таамгаар ярьдаг гар шүү дээ!
Хамгийн их уншсан