Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гэр хорооллын 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна Бэлэн орон сууцны төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлнэ НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоос хөрөнгийн татвараа төлөх боломжтой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ил хан Хүлэгүгийн зуны ордны туурийн археологийн хайгуул судалгааны ажилтай танилцлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан П.Очирбат таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв Яаралтай тусламжийн тасгаар өдөрт 180-280 орчим хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авч байна 12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА Туулын хурдны зам болон нэгдүгээр тойрог замын бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ Улаанбаатар хот түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаан төсөл хэрэгжүүлнэ Тайвань, Сөүл, Токио хотод “Монгол хэл, бичиг” үзэсгэлэн зохион байгуулагдана
УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ Х.ШИЖИРБААТАР, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН “ ГУРВАН БОРХУУД” ХХК, “ УЛААНБУУДАЙН ЭХ ГАЗАР” ХХК

МУЗГ-аас жил бүр уламжлалт сар шинийн баярыг угтан тухайн жилийн Улсын Сайн малчид, тариаланчид, фермер гээд хөдөө аж ахуйн салбарын шилдгүүдийг тодруулдаг уламжлалтай.

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин, улсын аварга саальчин, улсын аварга фермер шалгаруулах журмын 34 шалгуур үзүүлэлтийн дагуу орон нутгаас ирүүлсэн малчдыг шалгаруулж, тус журмын шаардлагыг хангаж хамгийн өндөр оноо авсан 10 малчныг улсын хошой аварга, 140 малчныг улсын аварга малчин, зургаан саальчныг улсын аварга саальчин, есөн фермерийг улсын аварга фермерээр шалгаруулжээ.

Мөн 2022 онд тариалангийн салбарт гаргасан ажлын амжилт, орон нутгаа хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ажлын амжилтаараа тэргүүлсэн 12 аймгийн нийт 14 аж ахуйн нэгж, 32 иргэний тодорхойлолт, ажлын амжилтын үзүүлэлтийн талаарх материалыг хүлээн авч журмын дагуу шалгаруулж, шаардлага хангасан 12 шилдэг аж ахуйн нэгжийг улсын аварга тариаланч хамт олноор, 21 иргэнийг улсын аварга тариаланчаар шалгаруулсан.

Булган аймгаас эдгээр шалгуур үзүүлэлтийг хангаж Хутаг-Өндөр сумын тариаланч Х.Шижирбаатар “ Улсын аварга Тариаланч”-аар , газар тариалангийн” Гурван борхууд “, Улаанбуудайн эх газар “ компаниуд “ Улсын аварга тариаланч хамт” боллоо.

Шагналыг УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэ, Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нарын сум орон нутгийн удирдлагууд хүндэтгэн гардуулан өглөө.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хөдөлмөрч тариаланч хамт олны олон жилийн нөр их хөдөлмөрийн үрээр жил жилд нэгж талбайгаас авах ургацын хэмжээ нэмэгдэж яваа юм.

Нийт Улсын аварга болсон хөдөө аж ахуйн шилдгүүддээ ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан