Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНХАУ: Нүүрсний хулгайг илрүүлэхэд Монгол Улсад туслахад бэлэн

БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин мягмар гаригт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “нүүрсний хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд Монгол Улсад туслахад бэлэн байна” гэж мэдэгдлээ.

Төв талбайд эсэргүүцлийн жагсаал болохтой зэрэгцэн Монгол болон ОХУ-ын цахим орчинд “БНХАУ Монголын Засгийн газарт нүүрсний хулгайн гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг гаргаж өгсөн” гэх мэдээлэл цацагдсан.

Тэгвэл ОХУ-ын Төрийн мэдлийн “TASS” агентлагийн сэтгүүлч хэвлэлийн хурлын үеэр уг асуудлыг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Бид уг нөхцөл байдлын цаад учир шалтгааныг сайн мэдэхгүй. Найрсаг хөршийн хувьд Монголын төр үүссэн нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, зохих арга хэмжээг авч чадна гэдэгт итгэлтэй байна. Хэрэв Монголын талаас албан ёсны хүсэлт гаргасан тохиолдолд БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу шаардлагатай туслалцааг үзүүлэхэд бэлэн” гэж мэдэгдсэн байна.

1 Сэтгэгдэл
Хятадууд нүүрсний хулгайчдаа аль хэдийнээ хариуцлага үүрүүлэхийн үүрүүлээд толгой этгээдүүдийг цаазалсан байгаа харин цаазлуухаын өмнө бүх хэргээ хүлээсэн Монголын талаас хэн ямар сайд дарга УИХ гишүүн гэх мэтээр бүгдийг мэдүүлээд цаазлуулсан харин манайд эсэргээрээ МАН АН хоёр нийлээд нүүрсний хулгайчдаа цээжээрэээ хамгаалаж байнаүнэхээр харамсалтай
Хамгийн их уншсан