Өнгөрсөн шөнө Налайх дүүрэгт 15-16 насны 19 хөвгүүн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна.
Эдгээр хүүхдийн дөрвийнх нь биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Холбогдох албанаас тодруулахад одоогоор юунд хордсон нь тодорхойгүй байна. Эрүүгийн цагдаагийн газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.