Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авто замын төлбөрөө төлөөгүй бол хот руу НЭВТРҮҮЛЭХГҮЙ

Монгол Улсын Засгийн газраас Цахим шилжилтийн бодлогын хүрээнд авто зам ашигласны төлбөр авах цэгүүдийг цахимжуулах шийдвэр гаргасны дагуу Зам, тээврийн хөгжлийн яамнаас авто зам ашигласны төлбөрөө цаг хугацаанд нь төлөлгүй хуримтлуулсан тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ.

Энэхүү шийдвэр өнөөдрөөс албан ёсоор хэрэгжих бөгөөд авто зам ашигласан төлбөрөө төлөөгүй автомашиныг цаашид хот руу нэврүүлэхгүй аж. 

Цахим шилжилтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотыг тойрсон товчоодыг бүрэн цахимжуулж,  энэ сарын 22-ны өдрөөс эхлэн нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгслүүд товчоогоор гарахдаа бэлэн мөнгөөр төлбөр төлөхгүйгээр шууд нэвтэрдэг болсон байна. Эхний ээлжид нийслэл орчмын товчоодыг ийнхүү цахимжуулсан бол цаашид үе шаттайгаар улсын хэмжээний 33 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулна гэдгийг албаныхан ярьж байв. Өмнө нь төлбөр авах цэгээр нэвтрэхэд нэг тээврийн хэрэгсэл дунджаар 17.4 секунд зарцуулдаг байснаас үүдэн ачаалал ихтэй үед урт дараалал, түгжрэл үүсэн иргэдийг багагүй бухимдуулдаг байсан. Одооноос эхлэн тухайн тээврийн хэрэгслийг хүний оролцоогүйгээр тусгай камер болон RFID технологи ашиглан бүртгэж, нэхэмжлэхийг араас нь илгээх юм.

Өөрөөр хэлбэл товчоогоор нэвтэрсний дараа мессэж болон бусад хэлбэрээр тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчид нэхэмжлэх илгээгдэх бөгөөд тэрхүү холбоосоор орж дурын банк, төлбөрийн хэрэгслээр зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой аж. Түүнээс гадна ROADPAY.MN болон SMARTCAR.MN сайтаар нэвтэрч улсын дугаараараа хайлт хийн төлбөрөө төлөх боломжтой юм. 

Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигч нь И-Баримт аппликешний “Хялбар бүртгэл” гэсэн хэсэгт өөрийн тээврийн хэрэгслийг бүртгүүлснээр байнга дээр дурдсан холбоосоор орж төлбөр төлөхгүйгээр НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоосоо суутгуулах боломж ч бүрджээ. Энэхүү бүртгэлд өдгөө 191 мянган иргэн тээврийн хэрэгслээ бүртгүүлээд байгаа ажээ.

1 Сэтгэгдэл
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан