Улаанбаатар - Дархан чиглэлийн хатуу хучилттай авто замаар зорчих хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу аравдугаар сарын 30-аас бүрэн нээсэн талаар Зам тээврийн дэд сайд Л.Халтар мэдээллээ.
Багц-2 хэсгийн 45.5 км зорчих хэсгийн хөдөлгөөнийг өчигдөр бүрэн нээсэн бол үлдсэн хэсэг болох Багц-4 хэсгийн 20 гаруй км замд орж буй төмөр замын гарам, тэмдэг тэмдэглэгээг өнгөрсөн хоёр өдөрт хийснээр ийнхүү зорчих хэсгийг бүрэн нээж байгаа аж.