Аравдугаар сарын 25-ны өдөр буюу маргааш нарны хагас хиртэлт тохионо. Хиртэлт Скандинавын орнууд, ОХУ-ын баруун Сибирь, Казахстаны нутгаар илүү тод ажиглагдах юм байна. Тодруулбал, нарны гадаргын 70-80 хүртэл хувь сүүдэрлэгдэх аж.
Нар хиртэлт тохиох цаг нь газарзүйн байршлаас хамааран өөр өөр ажиглагдана. Тэгвэл тооцооллоор манай улсад 17 цагийн үед ажиглагдахаар байна. Хэрэв та үзэгдэх орчинд байхгүй бол нар хиртэлтийг хэрхэн харж болох тухай хэд хэдэн сонголт хийх боломжтой юм.
Тухайлбал: TimeandDate.com /өглөөний 4:30 цагт EDT (0830 GMT) цагт/ үйл явдлын дундуур шууд дамжуулалт хийнэ. Итали улсын Чеккано хотод төвтэй Виртуал дурангийн төсөл нь өглөөний таван цагт EDT (0900 GMT) цагаас эхлэн өөрийн цахим хуудсаар нэвтрүүлэх бөгөөд Greenwich Royal Observatory 5:05 EDT (09:05 GMT) цагаас эхлэн шинжээч одон орон судлаачдын шууд тайлбартайгаар үзүүлэх аж.