УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад томилох санал Ерөнхий сайд гаргасныг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийнхэнд "УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилох саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасныг Удирдах зөвлөл зуун хувь дэмжлээ. Т.Аюурсайхан нь ажлын туршлагатай. Хүнд хэцүү үед энэхүү салбарыг аваад явчих саздваотай гэж хар байна" гэв. Мөн авлига албан тушаалын асуудлаас болж цагдан хоригдож буй ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийн оронд НАМОХ-ны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүлжээ. Удирдөх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Засгийн газрын тухай хуульд зааснаар сайдыг албан тушаалаас нь чөлөөлөгдсөнөөс хойш 14 хоногийн дотор багтааж дараагийн сайдыг томилох ёстой аж. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газрын тухай хуульд зааснааар Ерөнхий сайд 14 хоногийн дотор дараагийн сайдын нэрийг Засгийн газар, УИХ-д танилцуулах ёстой. Ерөнхийлөгч хэрэвзээ дэмжвэл өнөөдөр УИХ-аар орж эцэслэн шийдвэрлэнэ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт том хэмжээний реформ хийнэ. Ялангуяа ирэх жил Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-аар батлуулах ёстой. М.Ганхүлэг бол залуу боловсон хүчин. Хөдөө аж ахуйн их сургуулийг төгссөн. МАН залуу үеэ үргэлж дэмжиж ирдэг. Удирдлага, бодлогын төвшинд залуусаа бэлтгэх үүднээс ийм шийдвэр гаргасан" гэлээ.