Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Энхтайван: Тэвштэй машинаар цэрэг тээвэрлэж явахаас өөр аргагүй байсан

Цэрэг тээвэрлэж явсан хоёр автомашин онхолдож, нийт 8 цэрэг бэртэж, гэмтсэн хэрэг аравдугаар сарын 17-нд буюу өнгөрсөн даваа гарагт гарсан. Тодруулбал, Хэнтий аймгаас Дорнод аймаг руу цэрэг тээвэрлэж явсан автомашин Түмэнцогт сумын ойролцоо осолдсон юм. Автомашинд нэг офицер, нэг ахлагч, 15 цэргийн албан хаагч байсан бөгөөд зургаан цэрэг бэртэл авсан байна. Тэдгээрийн 4 цэрэг толгойдоо гэмтэл авсан бол 2 нь хүзүүний зөөлөн эдийн гэмтэлтэй гэж оношлогджээ. Өөр нэг цэрэг тээвэрлэж явсан машин нь Завхан аймгаас Баян-Өлгий чиглэлд явж байхдаа осолдсон бөгөөд  2 цэрэг бэртэж гэмтсэн байна. Хоёр цэрэг мөн адил толгойндоо гэмтэл авсан бөгөөд оёдол тавиулжээ.  

Д.Энхтайван: Тэвштэй машинаар цэрэг тээвэрлэж явахаас өөр аргагүй байсанЦэрэг тээвэрлэж явсан хоёр автомашины онхолдсон нөхцөл шалтгааныг нарийвчлан судалж байгаа бөгөөд гэмтэл авсан цэргүүдийг өөрсдийнх нь хүсэлтээр нутаг буцаана гэх амлалт албаныхан өгөөд байгаа юм. Иймд цэрэг татлагын автомашинд техникийн үзлэг оношилгоо хийдэг эсэх, цаашид эл хэрэг дахин давтагдахгүйн тулд ямар арга хэмжээ авсан талаар Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга хурандаа Д.Энхтайвантай ярилцлаа.

Хугацаат цэргийн алба хаагчдыг татах гэж буйтай холбогдуулан цэргийн анги бүр шаардлагатай бэлтгэл ажлыг хийдэг гэсэн. Бэлтгэл ажил дотор  цэрэг тээвэрлэх автомашиныг үзлэг, оношилгоонд хамруулах ажил багтдаг уу?

Багталгүй яахав. Цэрэг татлага болохоос тодорхой хугацааны өмнө автомашины бүрэн бүтэн байдал, явах эд ангийг нягталж шалгадаг. Шалгах механик гэж бий. Түүнчлэн автомашины бүрэн бүтэн байдлыг хариуцсан техникийн дарга гэх албан тушаалтан бий. Мөн орон нутгийн тээврийн цагдаагийн албан хаагчид цэрэг татлагын автомашинд үзлэг хийдэг. Тус Тээврийн цагдаагийн албанаас энэ машин нь цэрэг тээвэрлэх боломжгүй гэж үзэх юм бол бид тээвэрлэдэггүй.

Автомашинд хийгдэх үзлэг оношилгоо ийнхүү сайн байхад саяхан хоёр ч машин замын хажуу руу унасны шалтгаан нь юу вэ?   

За би тайлбарлая. Тухайн хоёр автомашин өндөр насжилттай байсан. Үүнийгээ дагаад их элэгдэл, хорогдолдолтой. Үзлэг шалгалтаар автомашины явах эд анги хэвийн гэж гарсан бөгөөд бартаат замд явж байх үед эвдрэл гэмтэл гарсан байж болзошгүй. Техникт гэнэтийн гэмтэл, аваар осол гардаг шүү дээ. Үүнийг урьдчилан таамаглах боломжгүй.

Эл хэрэг дахин давтагдахгүйн тулд урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авсан бэ?

Хуучирсан автомашинуудыг шинэчлэхээр ирэх оны төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө суулгасан. Тухайн хөрөнгөөр бүх цэргийн штабын автомашиныг шинэчилж чадахгүй. Гэсэн ч шаардлагатай гэж үзсэн хуучин автомашинуудыг солино. Цаашлаад ашиглах норм, хугацаа нь дууссан автомашиныг ашиглуулахгүй, хэрэглүүлэхгүй байх бодлого баримталж ажиллана. Нөгөө талаар автомашинд хийдэг үзлэг оношилгоог шат шатанд нь сайжруулна.  

Энэ асуудалтай холбоотойгоор холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох уу ?

Тухайн хоёр автомашины онхолдсон шалтгааныг тогтоохоор Тээврийн цагдаагийн албанаас нарийвчилсан хяналт шалгалтын ажиллагааг явуулж байна. Тус шалгалтыг үр дүн гараагүй байхад ямар нэгэн албан тушаалтантай хариуцлага тооцох боломжгүй. Хуулийн байгууллагуудаас дүгнэлт гарч байж холбогдох албан тушаалтантай хариуцлага тооцох эрх зүйн үндэс бүрдэнэ.

Тэвштэй машинаар цэрэг тээвэрлэхийг хориглосон. Гэтэл тэвштэй машинаар цэрэг тээвэрлэж байгаад осолдсон байна. Энэ талаар тайлбар өгөөч  

“Парк” шинэчлэлтийн ажил 2017 оноос эхлэн явагдаж байна. Энэ ажлын хүрээнд тэвштэй машинаар хүн тээвэрлэхийг хориглосон. Зөвхөн тэвштэй машинаар ачаа, бараа тээвэрлэх зохицуулалт гаргасан.  Гэвч олон тооны цэрэг татах, халах үйл ажиллагаанд машин хүрэлцэхгүй байгаа учир тэвштэй машин ашиглахаас өөр аргагүй байна. Ингэхдээ Тээврийн цагдаагийн албанаас гаргасан тэвштэй машинаар хүн тээвэрлэхдээ дулаалга, дуут дохиотой байх ёстой гэх шаардлагуудыг бүрэн хангаж ажиллаж байна.

Хувь хүн болон албан байгууллагтай хамтран цэргүүдийг автобусаар тээвэрлэж болохгүй юу?

Болно. Гэхдээ бидэнд ийнхүү тээвэрлэхэд зориулсан төсөв хөрөнгө байхгүй. Тиймээс тэвштэй тэргээр цэргүүдийг зөөж байна. 

Ер нь цэрэг тээвэрлэж явсан автомашин онхолдсон үйл явдал өмнө нь гарч байсан уу?

Ойрын хугацаанд гараагүй байх. Автомашины насжилттай холбоотойгоор л энэ хэрэг гарсан.  

2 Сэтгэгдэл
Мөнгө хэрэгтэй байгаа хүмүүст зориулж бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл саруул хэвээрээ байгаарай гэдгийг санаарай, тэд таныг хагалгаанд орохоос өмнө бид танд хагасыг нь төлдөг тул хагалгааны хамгийн сайн эмчтэй тул холбоо барина уу [fortis .hospital.in@gmail.com ] хэрэв та бөөрөө зарж эрүүл мэндээ хадгалахыг хүсвэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан