Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг, Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ өөрийн цээжээр хамгаална хэмээн Их хурлын индэр дээрээс хэлж байсан цаг саяхан. Харамсалтай нь аравдугаар сард нээлтээ хийх УИХ-ын чуулганаар Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг огцруулахаар болжээ.
Түүнийг огцруулах болсон шалтгаан нь ам.долларын ханшийг барьж чадалгүй 3450-т хүргэсэн мөн төгрөгийн ханш сулрахад анхаарал хандуулж ажиллахгүй байна гэж үзжээ.
Түүнчлэн зарим нэг УИХ-ын гишүүд түүнийг огцруулж чөлөөлөхийг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байгаа гэнэ. Ам.долларын ханш өсөхийн зэрэгцээ манай улсад ам.долларын нөөц 2.7 тэрбумд хүрч багассан гэсэн албан мэдээлэл байна. Ийнхүү төгрөгийн ханшийн уналт, ам.долларын ханшийн өсөлтөд тохируулга хийх ёстой Монгол банкны ерөнхийлөгч ажлаа хийхгүй, яаралтай арга хэмжээ авахгүй байна гэсэн шалтгаанаар тус, тус албан тушаалаасаа чөлөөлөгдөх болзлоо хангажээ.