Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малын гоц халдварт мялзан өвчин таван аймгийн 12 суманд бүртгэгдлээ

 


Малын гоц халдварт мялзан өвчин таван аймгийн 12 суманд бүртгэгдлээ

Малын гоц халдварт өвчин болон гал түймрийн дуудлага нэмэгдсэн талаар Нийслэлийн ОБГ-ын дарга, хурандаа А.Дашням мэдээллээ. Тэрээр "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 38, усны холбогдолтой гурав, аврах ажиллагааны долоо, өндрөөс аврах ажиллагааны нэг дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэлээ. Гал түймрийн аюултай бүсээс 171 иргэнийг аварч, 7 905 сая төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна. Өнгөрсөн  оны мөн үеэс дуудлагын тоо 22.9 хувиар өссөн үзүүлэлт гарсан" гэв.

Туул, Хэрлэн, Тэрэлж голын завьт эргүүл гаргасны сацуу тарваган тахлаас сэргийлэх хууль бусаар агнан нийслэлд нэвтрүүлэхээс сэргийлэх ажлыг зохион байгуулж, 15 ширхэг тарваганы мах илрүүлж, Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгчээ.

Есдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчин таван аймгийн найман суманд, мялзан өвчин таван аймгийн 12 суманд, хонины цэцэг өвчин нэг аймгийн нэг суманд, үхрийн арьс товруутах өвчин дөрвөн аймгийн найман суманд тус тус бүртгэгдсэн байна. Тиймээс малын халдварт өвчнийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх чиглэлийн бүхий л арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

2 Сэтгэгдэл
Малын гоц халдварт өвчин тархалт хүрээ нэмэгдсээр байна.Улс орны эдийн засагт асар их хохиролтой.Өвчиний тархалт нэмэгдэж байгаа нь вахсины бизнэст асар их ашигтай.
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан