Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түгжрэл бууруулахад зөвлөх авах 1.8 тэрбумын тендер зарлав

Нийслэлийн иргэдийн "шүдний өвчин" болсон түгжрэлийг арилгах түүхэн шийдвэр гаргаж, олон тэрбум төгрөгийн төсөв батлуулснаа Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн онд танилцуулсан. Үүнээс хойш есөн сар өнгөрөх хугацаанд нийт есөн багцын ажлын явц үргэлжилж байгаа юм. Хугацаа өнгөрч, 420 тэрбум төгрөгийн сураг түгжрэл арилгах хөтөлбөртэй хамт замхарч, үүний оронд шийдлийг сууриар нь бус түр аргацаах хэлбэрээр шийдэж байгаад иргэд бухимдаж байна.

Нийслэл хотын он, оны төсөвт түгжрэл бууруулах багц хөтөлбөр, зохицуулалт тусгаж их хэмжээний төсөв батлуулдаг.

Гэвч дорвитой үр дүн гардаггүй учрыг оны эцэст нийслэлийн иргэдийн автомашин өссөнтэй холбон тайлбарладаг. Энэ удаа ч мөн дээрх жишиг давтагдах эрсдэлтэй. Нийслэлийн төсвөөр хийгдэх ажлууд тодорхой судалгааны дагуу бодит ажил болдог гэдгийг албаны хүмүүс онцолсон. Тиймдээ ч түгжрэл бууруулах 420 тэрбумын тодорхой хэсэг нь судалгаа, зөвлөгөөнд чиглэж буй юм.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж нь Авто замын түгжрэлийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих гадаадын зээл тусламжид шаардагдах техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээний ажилд тендер зарлажээ.

Шалгуурт зааснаар түгжрэл бууруулах нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа учраас зөвхөн зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьсан байна.
Уг тендерийг өчигдөр буюу есдүгээр сарын 5-наас нийт долоо хоногийн хугацаанд зарласан аж. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол улсад хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа гурван том олон улсын төслийн хүрээнд гэрээ байгуулах, олон улсын тендерийн баримт бичиг бэлтгэх зэрэг ажлыг гүйцэтгэх юм байна.

Тухайлбал, хөнгөн галт тэрэг (LRT), шинэ тойрог зам зэрэг төслүүдийн хүрээнд олон улсын тендерийн баримт бичиг боловсруулах, дээрх төслүүдийн ТЭЗҮ-г хууль, эрх зүй, олон улсын стандартын дагуу хийж боловсруулсан эсэх зэргийг анхаарах аж.

Мөн төслийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүжилт, зээл, хөрөнгийн төвлөрүүлэлт, ашиглалт, зарцуулалтыг, арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй удирдан хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт гаргахад хамтран ажиллах, бүтээн байгуулалтад оролцсон гүйцэтгэгч талуудын ажил гүйлгээний хэрэгжилтэд дүгнэлт гаргах юм.
Ямартай ч он дуусахаас өмнө дорвитой биш хэдий ч сууриар нь бага ч болов асуудлыг шийдэх хүрээнд ийн ажиллаж байгааг сайшааж байгаа хүн байх ч цахим хуудаст ихэнх хүн үргүй зардал болохыг шүүмжилжээ.

1 Сэтгэгдэл
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
Хамгийн их уншсан