Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Талх Чихэр” ХК 150 ажлын байр шинээр зарлаж нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна

“Талх Чихэр” ХК 150 ажлын байр шинээр зарлаж нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна

Үндэсний ууган үйлдвэрлэгч байгууллага болох “Талх Чихэр” ХК 1984 онд “Талх Чихрийн комбинат” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэнээс хойш 38 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Эрүүл хүнс Таны сонголт уриатай “Талх Чихэр” ХК өнөөдөр 900 гаруй ажилтан албан хаагчтайгаар талх, талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй үйлдвэрлэж, нарийн боов, жигнэмэг, чихэр, бялуу, бэйкери гээд 300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага өөрчлөгдөж, шинэ хэрэглээ, соёл бий болж байгаа учраас бүтээгдэхүүний нэр төрөл нэмэх, бүтээгдэхүүний чанар стандартад анхаарах шаардлага байнга бий болдог. Энэ хүрээндээ үйлдвэрийн барилгын өргөтгөлийг ашиглалтанд оруулж, 150 шинэ ажлын байрыг бий болгоод байна. Иймээс наймдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд өөрийн байранд “ТОГТВОРТОЙ АЖЛЫН БАЙР, ТОГТМОЛ ОРЛОГО” ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.

Уг өдөрлөгт оролцсоноор:

  • “Талх Чихэр” ХК-иас зарлаж буй 150 гаруй ажлын байрнаас сонголтоо хийн, сонирхож буй ажилдаа орох.
  • Ажлын туршлага шаардахгүй хүссэн ажлаа хийх. 
  • Тогтвортой ажлын байр, тогтмол орлоготой болох.
  • Цалин урамшууллын уян хатан нөхцөлөөр цалинжих.
  • Олон жилийн туршлагатай мэргэшсэн боловсон хүчнийг дагалдан дадлагажих.
  • Олон улсын мэргэжилтнүүдийн сургалтад хамрагдаж мэргэших боломж бүгд нээлттэй.

ТАНЫГ ДАРААХ НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА.

  • Дулаан сантехник агааржуулалтын төслийн инженер
  • Хөргөлт агаар сэлгэлтийн техникч
  • Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн төслийн инженер
  • Үйлдвэрлэлийн процессын автоматжуулалтын төслийн инженер
  • Тоног төхөөрөмжийн засварчин
  • Үйлдвэрлэлийн автоматжуулалтын засварчин
  • Цахилгаанчин
  • Автын засварчин
  • Нягтлан бодогч
  • Маркетингийн менежер
  • Судалгаа хөгжүүлэлтийн технологич
  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн технологич
  • Жолооч
  • Борлуулагч
  • Хамгаалалтын ажилтан
  • Үйлдвэрийн ээлжийн ажилтан
  • Ачигч
  • “Та Чи” бэйкерид үйлчилгээний ажилтан
  • Цагийн ажилтан /Оюутан, нэмэлт орлоготой болох бүх хүнд/

Нээлттэй ажлын байр болон өдөрлөгтэй холбоотой асууж тодруулах зүйлсийг 7707-1111 дугаараас асуух боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан