Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Ардчилсан Ахмадын Холбооны Тэргүүн Ш.Батбаяр: С.Зоригийг алсан хүмүүс нэг талдаа гарчихаад байгаа шүү. Хэрэг нь илэрвэл та нар бүгдээрээ улс төрийн үхдэл болно

АН-ын дэргэдэх Ардчилсан ахмадын Холбооны тэргүүлэгчид өнөөдөр /2022.08.12/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Ардчилсан Ахмадын Холбооны Тэргүүн Ша.Батбаяр, Ардчилсан Ахмадын Холбооны дэд тэргүүн, Гавьяат багш Ш.Доржпагма, Ардчилсан Ахмадын Холбооны Хяналтын зөвлөлийн дарга, Гавьяат хуульч Д.Чилхаажав, Нийслэлийн Ахмадын Хорооны дарга, Чингисийн одонт Л.Хадбаатар, Гавьяат багш Я.Дүгэр болон холбооны тэргүүлэгчид оролцов.

Ардчилсан Ахмадын Холбооны Тэргүүн Ша.Батбаяр хэлэхдээ, “Би өмнө нь хэвлэлийн бага хурлаар хэлж байсан. Одоо дахиад хэлье. С.Зоригийг алсан хүмүүс нэг талдаа гарчихаад байгаа шүү. Хэрэг нь илэрвэл та нар бүгдээрээ улс төрийн үхдэл болно. Дахиад хэлье, С.Зоригийн алуурчид нэг талдаа гарчихсан байгаа. Хэрэг нь илэрвэл эд нар бүгдээрээ улс төрийн үхдэл болно. Тийм учраас тэд үхэн үхтлээ тэмцэж Ардчилсан намыг унагаж, МАН-д үйлчлэх зорилго ард нь байна” гэв.

Мөн энэ үеэр Ардчилсан Ахмадын Холбооны Тэргүүлэгчид "С.Эрдэнэ хэмээх өөрийгөө АН-ын дарга гэж зарлаад байгаа АН-ын дарга байсан нөхөр Ардчилсан Ахмадын Холбооны 3-р чуулган зарласан байна. Энэ бол дүрмийн бус, хууль бус үйл ажиллагаа. Ардчилсан Ахмадын холбоо 2017 оны 3-р сард хуралдсан 4-р чуулганаараа дүрмээ шинэчилж, баталсан. Уг дүрмээр бол Ардчилсан Ахмадын Холбооны чуулганыг холбооны тэргүүлэгчид хуралдаад, олонхоороо хуралдуулж намын удирдлагуудтай зөвшилцдөг. Энэ жил чуулганаа 9-р сард хуралдуулахаар төлөвлөж байна. Гэтэл С.Эрдэнэ нар хөдөө орон нутагт зарим ахмадуудыг хуурч, залилан мэхэлж байгаа. Энэ хууль бус үйл ажиллагаанд оролцохгүй байхыг намын гишүүд, ахмадууддаа уриалж байна” гэсэн юм.

Мөн Ардчилсан Ахмадын Холбооны Хяналтын зөвлөлийн дарга, Гавьяат хуульч Д.Чилхаажав хэлэхдээ, “Намын дүрмээр хамгийн дээд хариуцлага тооцуулж намаас хөөгдсөн С.Эрдэнэ гэгч нам байгуулж тоглоод байгаад харамсаж байна. Одоо бол зүгээр С.Эрдэнэ бол айл гэр болж тоглоно гэдэг шиг нам болж тоглож, Ардчиллын нэрийг, Ардчилсан хувьсгалын нэрийг доош нь хийж байна. Ардчилсан нам хагараагүй, хоёр гурван удаа их хурал хийлээ, 200 мянган гишүүд нэгдээд намын даргаа сонгочихоод байхан Улсын Дээд Шүүх янз янзын өчүүхэн шалтаг хэлээд намын даргыг бүртгэхгүй байна. Гэтэл өөр намуудыг маш хурдан бүртгээд авдаг энэ байдал бол Ардчиллын гол цөм болсон Ардчиллыг авч ирэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн Ардчилсан намын нэр хүндийг унагах, нийгэмд Ардчиллыг гутаах зорилготой тодорхой хүчин байна, гадны бүлэглэл ч байж мэдэх юм ийм хүмүүсийн тоглоомын үйл ажиллагаа. Улсын Дээд Шүүх намын даргыг бүртгэх л үүрэгтэй. Гэтэл одоо Улсын Дээд Шүүх намын даргыг томилдог болчих гээд байна. Болчихоод байна. Ийм байж болохгүй. Монголд л ийм юм байдаг байх. Дэлхийн хаана ч ийм зүйл байхгүй” гэв.

Ардчилсан Ахмадын Холбооны Дэд тэргүүн О.Цоодол хэлэхдээ, “Бид хөдөө, орон нутгийн төлөөлөлтэй холбогдсон. Тэгэхэд С.Эрдэнэ ахмадуудад мөнгө өгнө, ирж очих унааны чинь зардлыг өгнө, амралт, сувилалд 3 хоног амраана гэж татах гэж оролдож байгаа юм байна лээ. Иймээс Ардчилсан Ахмадын Холбооны 60 мянган гишүүддээ энэ бусармаг мөнгөний үйл ажиллагаанд оролцохгүйг уриалая!

Нийслэлийн Ахмадын хорооны дарга, Чингисийн одонт Л.Хадбаатар хэлэхдээ, “С.Эрдэнэ бол АН-ын дарга биш. Энийг дахиж битгий асуу. С.Эрдэнэ дарга гэж битгий ярь. Эрдэнэ дарга гэж байхгүй. АН-ын тамгаа өгөөд явсаныг Монголчууд бүгдээрээ телевизээр харсан. Түүнээс хойшхи С.Эрдэнийн бүхий л үйл ажиллагаа бол тэнэг, ер нь С.Эрдэнэ бол тэнэг хүн. Мөн С.Эрдэнэ АН-ын дүрмийн дагуу намаасаа хөөгдсөн" гэлээ.

Ардчилсан Ахмадын Холбооны дэд тэргүүн, Гавьяат багш Ш.Доржпагма “Эхчүүд, Эмэгтэйчүүд минь хэдхэн бор төгрөгний төлөө Ардчиллаа битгий худалдаарай” хэмээн уриалж С.Эрдэнийн хуурамч хуралд оролцохгүй байхыг ахмадууддаа уриаллаа.

#Ардчилсан_нам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан