Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
С.Эрдэнэ энэ сарын 14-нд Ардчилсан ахмадуудын чуулган зохион байгуулахыг эсэргүүцэв

АН-ын Ардчилсан ахмадын холбооны гишүүд мэдэгдэл хийлээ. Тэд намын дарга асан С.Эрдэнэ Ардчилсан ахмадын холбооны чуулга зарласныг эсэргүүцэв.

Чуулганыг Ардчилсан ахмадын холбооны тэргүүлэгчид л зарлах эрхтэй, С.Эрдэнэд ийм эрх байхгүй гэв. Мөн чуулганыг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг. Өмнөх чуулганаас хойш дөрвөн жил өнгөрөөгүй байна гэсэн юм.
С.Эрдэнийн энэ сарын 14-нд хийх чуулганд та бүхэн битгий оролцоорой гэж уриалав. С.Эрдэнэ ахмад гишүүдийг чуулганд оролцуулахын тулд орон нутгийн гишүүдийн замын зардлыг хариуцах, амралт сувилалд гурав хоног явуулах, бэлэг өгөх амлалт өгчээ. Энэ нь залилан мэхлэлт гэж Ардчилсан ахмадын холбоо үзэж байгаа аж.

Мөн тус холбоо сүүлийн хоёр жилд хагаралдаж зөрчилдөөгүй гэв.

Ш.Батбаяр: Ардчилсан ахмадын холбоо 2000 онд таван нам нэгдэж, АН-ыг байгуулахад л байгуулагдсан. Бид намын дүрмээс тусдаа дүрэмтэй. С.Эрдэнэ дүрэм бусаар хурал хийх гэж байна. Энэ талаар бидэнд огт мэдэгдээгүй. Өдөөн хатгах ажил явуулж байна. С.Эрдэнэ намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн, хөөгдсөн тул цаашид хурал чуулган зохион байгуулах эрхгүй. Намын их хурал намын дээд байгууллага. Их хурлаас С.Эрдэнийг хөөсөн, намын гишүүнээс хассан гэв.  

Хэвлэлийн хуралд тус холбооны 12 гишүүн оролцож, байр сууриа илэрхийллээ.                  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан