Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
АРДЧИЛСАН НАМЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА И.МӨНХЖАРГАЛ: НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррешийн энэ удаагийн айлчлалыг манай улсын гадаад харилцааны бодлогын хүрээн дэх томоохон АМЖИЛТ хэмээн харж байна. /2022.08.08/

-Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын ЕНБД 13 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Таны зүгээс энэ айлчлалын үр дүнг ямар байгаасай гэж харж байна вэ?

-Монгол улс Орос, Хятад хэмээх мөнхийн хоёр хөрштэй. Хоёр талын хөрш улсын дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа цэрэг дайны хурцадмал байдалтай энэ цаг үед НҮБ-ын ЕНБДарга Монголд айлчилж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал болж байна. Мөн энэ удаагийн айлчлал Монгол улс НҮБ-д элссэний 60 жилийн ой, Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жилийн ой, Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцаж байгаагаараа бас онцлогтой байна. НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш Монгол улсын өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж улс төр, гадаад харилцааны хувьд төвийг сахисан Ардчилсан орон хэвээр байгаа гэдгийг НҮБ-ын гишүүн орнуудад болон дэлхий нийтэд ойлгуулсан чухал үр дүнтэй айлчлал байгаасай хэмээн бодож байна.

- Орос, Украйн, Хятад, Тайваны хооронд үүсээд буй өнөөгийн хурцадмал нөхцөл байдлын үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын ЕНБД ноён Антонио Гутеррешийг Монгол улсад албан ёсоор урьсан явдлыг сөрөг хүчний хувьд хэрхэн хүлээж авч байна вэ?

- Монгол Улс улс төр, эдийн засаг, гадаад харилцааны хувьд тогтвортой байж энхийг эрхэмлэгч орон байхыг хэзээд зорьж ирсэн. Манай улс ардчиллыг бэхжүүлж хууль зүйн хүрээнд хүний эрхийг дээдэлдэг орон шүү дээ.

Бид хэдийгээр сөрөг хүчин боловч Монгол улсын эрх ашгийн төлөө явуулж буй зөв гадаад бодлогыг бол дэмжих ёстой. НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррешийн Монголд хийж байгаа энэ удаагийн айлчлалыг манай улсын олон талт дипломат бодлого болон гадаад харилцааны бодлогын хүрээн дэх томоохон амжилт хэмээн харж байна.

-Дээрх айлчлалын тухайд Ардчилсан намын зүгээс дэмжсэн байр суурьтай байна гэж ойлголоо зөв үү? Тэгвэл Ардчилсан намын дотоод асуудал юу болж байгаа вэ? Одоогоор хийж байгаа болон цаашид төлөвлөж байгаа ажлын талаар та мэдээлэл өгнө үү?

- Тийм ээ. Дахин хэлэхэд Монгол Улсын эрх ашгийн төлөө хийж буй зөв үйлдэл бүрийг бид дэмжинэ. Ардчилсан намын зүгээс 2024 оны сонгуульд оролцох бэлтгэл ажлыг үе шаттайгаар зохион байгуулж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд хийж буй эхний ажил бол намын анхан шатны гишүүдээсээ асууж УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах үйл ажиллагаа явагдаж байгаа ба нэр дэвших хүсэлтэй гишүүдтэй байгуулах гэрээний төслийг урьдчилсан байдлаар бэлтгэн ажиллаж байна...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан