Ардчилсан намын залуу лидерүүдийн нэг Б.Ган-Очир ийнхүү дүгнэжээ. Учир нь Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр АН засаглаж байх үед тавьсан өрийг МАН төлөх гэж зовж буй тухай ярьсан юм. Б.Ган-Очир хэлэхдээ, Баялгийн сан, Хүний хөгжлийн сан, Төсвийн сан, Ирээдүйн өв зэрэг сангуудаар орж ирсэн 8 тэрбум доллар бүхэлдээ МАН засаглаж байх хугацаанд зарцуулагдсан. Тал нь халамж, тал нь тонуул. Гадаадад тавиад байгаа МАН өр 4.5 тэрбум доллар буюу Чингис бондоос 3 дахин их. Гэхдээ Чингис бонд 21 аймгийг засмалаар холбосон, МАН-ын 200км Дарханы замыг ч дуусгаагүй. За тэгээд 100 мянган айлын орон сууц төсөл 160% давж, барилгын салбарын ажиллах хүч анх удаа 150 мянгад хүрч, цементээр Монголоо хангадаг болсон, үнэ тогтворжуулах хөтөлбөр өргөн хэрэглээний үнийг хамгаалж гээд олон зүйлийг тоо, цаг хугацаатайн дэлгэрүүлж болно. Товчхондоо 1990 оноос хойш АН-ын ганцхан байгуулсан 2012 оны ЗГ-нь гучин хоёр жилийн түүхэнд хамгийн бүтээлч ЗГ байсан. Харин бүх цаг үеийн хамгийн муу Сангийн сайд нөхөр Б.Жавхлан нэрлэгдэхээр шалгуураа бүрэн хангаад байгаа” гэжээ.