Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
БАГИЙН ЗАСАГ ДАРГААС 200 ТЭРБУМЫГ НЭХЭМЖИЛЖЭЭ

 

Багийн Засаг даргаас 200 тэрбумыг нэхэмжилжээ

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдааны талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгсөн. Тэрбээр "...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, Монгол Улсын стратегийн салбарын бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Тодруулбал, стратегийн бүтээн байгуулалт улс орны хөгжлийн хурдасгуур, эдийн засгийн хамгийн том хөшүүрэг. Үүнийг аль нэг иргэний нийгмийн байгууллага, ард түмний нэр барьсан хэн нэгэн тооцоо судалгаагүй зүйл ярьж тасалдуулахыг хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэсэн зүйлчлэлээр өргөдөл гомдлыг хууль хяналтын байгууллагад Засгийн газрын нэрийн өмнөөс өгч шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг иргэний журмаар нэхэмжлэх үүрэг бүхий ажлын хэсэг юм" гэсэн.

Мөн "...Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нэг сумын дарга Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан. Энэ үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “...Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийг өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно" гэж мэдэгдсэн.

Уг захидлыг Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн засаг дарга Г.Цэдэнбал БНХАУ-аас манай улсад суух элчин сайд Цай Вэньруй руу илгээсэн байдаг. Түүндээ “...БНХАУ-ын ЭксИм банк санхүүжүүлэн барих гэж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын далангийн усанд дарагдах Увс аймгийн Өмнөговь сумын Улиаст багийн иргэд, малчдын энэ станцыг дэмжихгүй байгаа болон Хятад улсыг санхүүжилтээ татахыг хүссэн” бичгийг хүргүүлсэн байдаг. Засгийн газар Багийн Засаг даргын нэр дээр нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлдээ хохирлын дүнг 200 тэрбум төгрөгөөр тооцсон байна.

Уг нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга угсралтын ажил эхлэхэд бэлэн болжээ. Тодруулбал, Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх зорилгоор Эрчим хүчний яамнаас гүйцэтгэгч “Пауэр Чайна” /PowerChine/ компанитай 2021 оны есдүгээр сард гэрээ байгуулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр тооцсон. Өөрөөр хэлбэл, уг цахилгаан станцыг

61 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм.

“Зууны мэдээ” сонин
Б.Дамдин-Очир

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан