Х.Баттулга руу дайрах бас нэг улс төрийн зорилготой акц эхэлжээ. Тэр акцийн зохиолд нь би орж байгаа юм байна. Хэдэн залуусыг баривчлах шалтагаа бидэнтэй холбож, пиар явуулж байгаа юм уу ?
Намайг ямар нэгэн хэрэгт шалгаагүй бөгөөд тэр тусмаа тагнуулын байгууллагаас терроризм зохион байгуулах гэсэн хэргээр шалгаагүй болохыг мэдэгдэж байна.
Сүхбаатарын талбай дээр сууж байсан Тусгаар тогтнол хөдөлгөөний залуусыг ч би танихгүй. Ийм үйл ажиллагааг санхүүжүүлэх байтугай, уулзаж байгаагүй болно.
Надтай холбоотой ямар нэгэн эрүүгийн болон иргэний хэрэг шүүхэд байхгүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.
Эцэст нь хэлэхэд 1997 оноос төрд, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар 4 жил ажилласан хүний хувьд эрхбиш юу хийх хийхгүйгээ мэднэ.
"Гүжир үгэнд хариу үгүй" гэдэг шиг хэлэх ч үг олдохгүй ажээ...
Жич: Гашуунсухайтын төмөр замыг шалгана гэх боловч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг яагаад шалгана гэхгүй байгаа юм бол...?