Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Японы Элчин сайдын өргөмжлөлийг Д.Жаргалсайхан нарын 5 хүн хүртэв

 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын 2022 оны өргөмжлөл гардуулах ёслолыг Элчин сайдын өргөөнд өнгөрсөн пүрэв гараг/2022.07.28/-т зохион байгуулав.

Уг хүндтэй өргөмжлөлийг Япон, Монгол Улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог. Энэ удаад Монгол Улсын 5 иргэнд тус өргөмжлөлийг хүртээсэн юм.

 

Энэ үеэр Элчин сайд Х.Кобаяши энэ эрхмүүдийн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гаргасан идэвх зүтгэлийг онцлон дурдаад өргөмжлөлийг гардуулав.

“Defacto” хүрээлэнгийн захирал Д.Жаргалсайхан

 

Тэрбээр 7 хоног тутмын “Defacto gazette” сонин болон телевизийн нэвтрүүлэг эрхлэн явуулдаг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Япон, Монголын бизнес, эдийн засгийн харилцааг идэвхтэй сурталчлан таниулж ирсэн. Д.Жаргалсайхан энэхүү сайн үйлсээрээ Япон, Монголын бизнес, эдийн засгийн харилцааг хөгжүүлж хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа билээ.

“Улаанбаатар хотын шинэ нисэх буудал барих төсөл”-ийн захирал асан Н.Энхбат

 

 

Тэрбээр Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжсэн “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал” буюу одоогийн “Чингис хаан” нисэх буудлыг барих төслийн захирлаар 2008 оны 12 дугаар сард томилогдсон юм. Тэрээр тус нисэх буудал ашиглалтад орох хүртэл 13 жил хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох тус төслийг амжиллтай дуусгахад хувь нэмрээ оруулсан юм.

“Sankou tech” компанийн захирал Ч.Цэндээхүү

 

Ч.Цэндээхүү нь Сайтама мужийн “Санко сэйки” компанид 3 жилийн хугацаанд ур чадварын дадлагажигчаар ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2005 оноос “Sankou tech” компанийн захирлаар ажиллаж өндөр чанартай, нарийн ажиллагаатай эд ангийг Япон Улсад нийлүүлж байгаагаараа Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгаа юм.

“Sankou Marketing” компанийн захирал Г.Нямдэлгэр

 

Г.Нямдэлгэр нь Монгол Улсын Их сургууль, Токиогийн гадаад судлалын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Япон хэлний багш болон ЖАЙКА-д орчуулагчаар ажиллаж байсан. 2008 онд “Sankou Marketing” компанийн захирлаар томилогдож Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хүчин чармайлт гаргаж байна.

“Мон шибасаки” компанийн захирал Д.Долгормаа

 

 

Д.Долгормаа нь Сайтама муж дахь “Шибасаки” үйлдвэрт 3 жил ур чадварын дадлагажигчаар ажиллан туршлага хурилмлуулж, 2005 онд “Мон шибасаки” компанийн захирлаар ажиллаж эхэлсэн. Тэрээр авто машины хөдөлгүүр, тоормосны эд ангийг үйлдвэрлэж Японд экспортлох бизнесээрээ дамжуулан Япон Монголын бизнесийн харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан