АН-ын ЕНБД И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч мөн оны 08 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан боловч хохирогчийн өмгөөлөгч Э.Туулаас “...Ковид-19 өвчний халдвар авч эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг мөн улсын яллагчаас “...Шүүх хуралдаанд хохирогч Монгол Ардын намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах...” тухай хүсэлт тус тус гаргажээ.
Шүүх хүсэлтийг хүлээн авч И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.