Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Ч.Өнөрбаяр: Л.Оюун-Эрдэнэд эдийн засгийн мэдлэг, улс удирдах ухаан байхгүй

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийж, улс орныг эрх баригч МАН-ынхан сүйрүүлж байна гэж мэдээллээ.

Ч.Өнөрбаяр "МАН 100 жилийн ойгоо тэмдэглэж, бөөн найр наадам болж байна. 100 жилийн ойгоороо Монголын ард түмэнд том бэлэг барьж байна. Улсын эдийн засаг, ард түмний амьдралыг сүйрүүлж бэлэг барьж байна. 2012-2016 онд АН засаглаж байх хугацаанд дизелийн түлш 1640 төгрөгийн үнэтэй байсан. Одоо 4000 гаруй үнэтэй байна. ҮСХ 16 хувийн инфляцитай гэж ярьж байна. Энэ худлаа мэдээлэл. Үнийн өсөлтөөс харахад инфляци 20 хувиас дээш гарсан. Өнөөдөр төгрөг цаас болж байна.

Эрх баригчид торгон дээр өмсөж, том хөөрөг барьж, одон медаль тарааж, наадам хэсээд яваад байна. Ямар нүүрээ очиж байгаа юм бэ, ямар гавьяа байгуулсан юм бэ. Эдийн засаг намар хүндэрч, ирэх онд элгээрээ хэвтэнэ гэж эдийн засагчид хэлж байна. Та нар яагаад мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсдоггүй юм бэ.

Засгийн газрын гал тогоог эдийн засаг мэдэхгүй Ц.Нямдорж барьж байна. Л.Оюун-Эрдэнэд эдийн засгийн мэдлэг, энэ улсыг удирдах ухаан байхгүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Бид 2030 онд гэхэд энэ улсаас хөөгдөнө” гэж хэлсэн. Та нар энэ хавар улсаас хөөгдөнө. Ажлаа хийхгүй байгаа сайд нартайгаа хариуцлага тооц. Үгүй бол УИХ тарж, ажлаа хийж чаддаг хүмүүст боломж олго.

Эрх баригчид Монгол Улсыг өнөөгийн хүнд байдалд хүргэлээ. 2012-2016 онд АН-ыг засаглаж байх үед амьдрал ийм байгаагүй" гэсэн байр суурийг илэрхийллээ. 

Мөн тэрбээр "ОХУ-ын зэвсэг техниктэй цэргүүд орж ирж, хамтарсан сургуулилт хийх тухай мэдээлэл явж байна. Энэ асуудалд ҮАБЗ, Батлан хамгаалах яам таг чиг байна. Монгол Улс дайтаж байгаа улсуудын талд ордоггүй бодлоготой. ОХУ хүчирхийлэл үүсгэж, үүнийхээ төлөө олон улсын хоригт орсон улс. Гэтэл бид хамтарсан хээрийн сургуулилт хийх гэж байгаа нь буруу ойлголт өгнө. НҮБ-д илэрхийлсэн түдгэлзсэн байр сууринаас буцаж байна. Ардчилсан Монгол Улс ийм зарчмаар явах ёсгүй, ҮАБЗ энэ асуудалд байр суурь илэрхийлэх ёстой" гэж ярилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан