Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Харбин-2025” Азийн өвлийн наадмын бамбарын буухиа цахимаар эхэллээ “Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно Улирлын томуугийн вакцинд хамрагдаагүй хүүхдийг вакцинд хамруулна Хүүхдийн санд 300 ширхэг таблет, 400 ширхэг ухаалаг цагийг хүлээлгэн өгчээ Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ Нарансэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааны талаар Ажлын хэсэгт мэдээлэл танилцууллаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна Энэ онд Ажилгүйдлийн даатгалын санд 143 тэрбум төгрөг төсөвлөжээ Д.Амарбаясгалан: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл нь зээлийн хүүг бодитой түвшинд бууруулж, иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэх ёстой Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
З.Төмөртөмөө: Даншиг наадмын зардал 500 сая төгрөг болно гэж тооцоолж байна

Ирэх сарын 6,7-ны өдөр Хүй долоон худагт болох Даншиг наадмын зохион байгуулалт, зардлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө мэдээлэл өглөө.

Тэрбээр “Улаанбаатар хотын хувьд, Даншиг наадмыг 2015-2018 оны хооронд зохион байгуулсан бөгөөд 2019-2021 онуудад зохион байгуулалгүй өнжсөн. Харин энэ жилээс Төв гандантай хамтран зохион байгуулахаар санал, санаачилга гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Гол нь тус наадмаар дамжуулж Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын жуулчдыг татах зорилготой.

Зардлын хувьд, одоогоор тодорхой болоогүй байгаа бөгөөд энэ долоо хоногт зардал мөнгийг батална. Хамгийн сүүлд 2018 онд, инфляц өнөөдрийн хэмжээнд хүрээгүй байх үед Даншиг наадмыг зохион байгуулахад 297 сая төгрөгийн төсөв гарч байсан юм билээ. Иймд урьдчилсан байдлаар ихдээ 500 сая орчим төгрөгийн зардал гарна гэж хувьдаа тооцоолж байна. Цаашид жил болгон брэнд болгож зохион байгуулж, аялал жуулчлалыг татан, худалдаа үйлчилгээг дэмжиж, улмаар төсвөөс мөнгө гаргадаггүй уламжлалт үйл ажиллагаа болгохыг зорьж байна.

Өмнөх статистикаас харахад, Даншиг наадмын үзэгчдийн 10 орчим хувь нь гадаадын иргэд байсан. Харин энэ жилийн хувьд Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болсонтой холбоотойгоор Даншиг наадам үзэгчдийн 15-20 хувь нь гаднынхан байна гэсэн урьдчилсан тооцоо гараад байгаа. Мөн тус наадмын үеэр Хүй долоон худаг руу нийтийн тээвэр үйлчилнэ” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан