Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно Улирлын томуугийн вакцинд хамрагдаагүй хүүхдийг вакцинд хамруулна Хүүхдийн санд 300 ширхэг таблет, 400 ширхэг ухаалаг цагийг хүлээлгэн өгчээ Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ Нарансэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааны талаар Ажлын хэсэгт мэдээлэл танилцууллаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна Энэ онд Ажилгүйдлийн даатгалын санд 143 тэрбум төгрөг төсөвлөжээ Д.Амарбаясгалан: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл нь зээлийн хүүг бодитой түвшинд бууруулж, иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэх ёстой Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сарын 15840 төгрөг болж нэмэгдэнэ
Т.Сүхбаатар: Зэвсэгт хүчний 123 дугаар ангид бүртгэгдсэн сүрьеэгийн эхний тохиолдол халдварын нууц үедээ цэргийн албанд ирсэн

 

Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гарсан сүрьеэгийн халдварын талаар ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн дарга, хурандаа Т.Сүхбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Зэвсэгт хүчний 123 дугаар ангид гарсан сүрьеэгийн анхны тохиолдол энэ оны гуравдугаар сард оношлогдсон. Тухайн хугацаат цэргийн алба хаагч нь цэргийн албанд ирэхээсээ өмнө үеэлтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд үеэл нь уушгины олон давталттай сүрьеэгээр өвдсөн байсан гэдэг нь тархвар зүйн судалгаагаар тогтоогдсон.

Тус эхний тохиолдол нууц үедээ байхдаа цэргийн албанд ирээд, улмаар гуравдугаар сард уушгины сүрьеэ болж идэвхжиж, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид анхны тохиолдол болж бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор бид 4, 5, 6 дугаар сард Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Цэргийн төв эмнэлэг болон ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаныхантай хамтран гурван удаагийн тандалтын ажиллагаа хийсэн.

Сүүлийн тандалтын ажиллагаагаар буюу долдугаар сарын 3-10-ны хооронд хийсэн тандалтаар нууц үедээ явж байгаа буюу идэвхгүй хэлбэрийн сүрьеэгийн 24 тохиолдол оношлогдсон. Тухайн тохиолдлууд нь дүрс оношилгоо, рентген зураг болон халдвар үүсгэгч илрүүлэх шинжилгээгээр батлагдсан гэсэн үг. Гэхдээ дээрх тохиолдлууд нь сүрьеэгийн идэвхгүй хэлбэр буюу нууц үедээ оношлогдсон халдвар гэдгийг дахин хэлье.

Эрүүл мэндийн сайдын тогтоолоор сүрьеэгийн халдвартай ойрхон, голомтод байсан хүмүүсийг  эмчилгээнд заавал хамруулах ёстой. Энэ нь цаашид уушгины идэвхтэй хэлбэрийн сүрьеэ болохоос сэргийлж авч буй арга хэмжээ. Тиймээс үлдсэн хугацаат цэргийн алба хаагчдыг урьдчилан сэргийлэх тунгаар эмчилгээнд оруулж байгаа.

Бид наймдугаар сарын 15-наас дараагийн шаардлагатай эмчилгээ, оношилгооны бүлгийг ажиллуулна. Үүнээс хойш сүрьеэгийн тархалт харьцангуй хумигдах буюу идэвхгүй байгаа үед нь оношилж, эмчилж байна" гэлээ.

Ташрамд дурдахад, манай улс сүрьеэгийн өндөр тархалттай дэлхийн 30 орны нэгд тооцогддог. Сүрьеэгийн нэг идэвхтэй тохиолдлын цаана 20-25 халдвар бүртгэгддэг байна. Монголд жилд сүрьеэгийн 3,000-4,000 тохиолдол бүртгэгддэг бөгөөд энэ нь халдварт өвчин дотроосоо нас баралт, эрсдэл өндөр байдаг өвчин аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан