Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Харбин-2025” Азийн өвлийн наадмын бамбарын буухиа цахимаар эхэллээ “Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно Улирлын томуугийн вакцинд хамрагдаагүй хүүхдийг вакцинд хамруулна Хүүхдийн санд 300 ширхэг таблет, 400 ширхэг ухаалаг цагийг хүлээлгэн өгчээ Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ Нарансэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааны талаар Ажлын хэсэгт мэдээлэл танилцууллаа Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 7.566.000 кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна Энэ онд Ажилгүйдлийн даатгалын санд 143 тэрбум төгрөг төсөвлөжээ Д.Амарбаясгалан: Банк, санхүүгийн салбарын шинэчлэл нь зээлийн хүүг бодитой түвшинд бууруулж, иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэх ёстой Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас виз гаргаж өгнө гэсэн залилагчдаас болгоомжлохыг анхааруулав

БНСУ руу зорчих виз олголтын ажил 2022 оны зургаадугаар сарын 1-нээс хэвийн явагдаж эхлээд байгаа билээ. Виз олгож эхэлсэнтэй холбоотойгоор хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг тус улсын ЭСЯ-наас анхаарууллаа.

 

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас "Хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас болгоомжлохыг анхааруулж байна. Сүүлийн үед хууль бусаар виз зуучлагч монгол иргэн “Хуурамч визийн тодорхойлолт үзүүлж гэрээт хөдөлмөр эрхлэх буюу (Е-9) төрлийн виз олгогдсон гэж мэхлэн их хэмжээний мөнгө шаардсан” гэх мэдээлэл ирсээр байгаа тул монгол иргэд та бүхэн дээрх байдлаар хууртагдаж, хохирол амсахгүй байхыг анхааруулж байна" хэмээн мэдээлжээ.

БНСУ-д Е-9 визээр ажиллах хүч илгээх зохион байгуулалтыг зөвхөн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар хариуцдаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан