н чээжинд халуун голомтондоо энхжин суугаа Монголчуудаа,
Түүхэн хувь тохиол, он цагийн эрхээр даян дэлхийд тархсан элэг нэгт Монгол туургатнуудаа,
Хөх тугийн дор ардчилал, эрх чөлөөг мандуулж, сахин хамгаалж яваа баатруудаа,
Тусгаар улсынхаа нутагт эзэн суусан ард түмэн минь,
Ертөнцөд эгэлгүй түүх, соёл, уламжлалыг хойчдоо өвлүүлсэн нүүдэлчдийн төрт улс Хүннү гүрнээс өдий хүртэл хөгжиж тасраагүй “Эрийн гурван наадам” хүчирхэг өвөг дээдсийн минь үр хойчдоо үлдээсэн амин дархлаа, эрх чөлөөний Эрхэм нэгэн бэлгэдэл билээ.
Эдүгээгээс ирээдүйд өртөөлөхдөө Их Эзэн Чингис хааныхаа захисан алд биеийн жаргалыг умартаж, ахуй төрөө эмхлэх үүрэг нэгэнт тулгарчээ.
Эрин цагийн түүхэн шалгуураар эрх чөлөө тусгаар тогтнолоо сахин хамгаалах, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө эвлэлдэн нэгдэх, нийгмийн ололт амжилтаасаа үл ухрах, нийт иргэн бүр баян чинээлэг амьдрах, тогтвортой хөгжил, тулхтай, чадалтай төрөө цогцлоохын төлөө хичээх цаг нэгэнт бидний өмнө байна. Монголчууд бид түүхийн урт хугацаанд өв соёл, үнэт зүйлийн дархлаа болж ирсэн Монгол наадмаа эрт эдүгээгээс ирээдүйдээ хүртэл нандигнан дээдэлж явах учиртай. Монгол хүн монголоороо үлдэх, монгол ёс заншил, өв соёлоо хамгаалан тээх нь даяаршиж буй энэхүү нийгэмд амин чухал асуудал мөн.
Эрх чөлөөг эрхэмлэсэн монгол хүмүүн эх орон, их хувь заяандаа эзэн болж, үеийн үед гайхагдах монгол наадам, монгол түүх соёлоороо бахархаж явах учиртай, хамгаалж тээх үүрэгтэй билээ. Төр улсынхаа төрхийг сэргээн төрөлх шалтгаанаа ухагтун, хүсэхүй сууринаас ангижран магад оршихуйг баригтун”.
Монгол төрийн бодлого мэргэн байг, монгол зон олон минь энх тунх байг!
Язгуур дархлаагаа хөгжөөн баясаж яндашгүй уул, ус, хөрст газраа эрхэмлэн сахиж, хөх тэнгэрээ дээдлэн тахих мянга мянган жилийн уламжлалаа даган дээдэлсэн Монгол наадмаараа дэлгэр түмнээрээ дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай!
МОНГОЛ УЛСЫН ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ,
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ХАЛТМААГИЙН БАТТУЛГА