Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 29 дүгээр хуралдаанд Монголын парламентын төлөөлөгчид оролцов

 

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Бирмингем хотноо 2022 оны 7 дугаар сарын 02-ноос 06-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн 29 дүгээр хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейтэй харилцах бүлгийн дарга Д.Цогтбаатар, тус бүлгийн гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нар оролцлоо.

Хуралдааны үеэр салбар уулзалтууд болох Төв Азийн орнуудын төлөөлөгчдийн уулзалт, ЕАБХАБ-ын ПА-н Торгоны зам группын уулзалт, Улс төр аюулгүй байдлын ерөнхий хорооны уулзалт, Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны ерөнхий хорооны уулзалт, Ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудлаарх ерөнхий хорооны уулзалт, ЕАБХАБ-ын ПА-н Терроризмтэй тэмцэх түр хорооны уулзалтууд зохион байгуулагдаж, дэлхий дахинд тулгараад буй олон улсын тулгамдсан асуудлуудаар төлөөлөгчид харилцан санал солилцов.

Монголын парламентын төлөөлөгчдийн тэргүүн, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Төв азийн төлөөлөгчдийн хуралдаанд оролцох үеэр Украйнд үүссэн нөхцөл байдал, үүнтэй холбоотой улс орнуудын авч байгаа хориг арга хэмжээ нь бүх улс орон, бүс нутгуудад хүндээр тусч байгааг онцолж, хэт хавтгайруулан хэрэгжүүлж буй  хориг арга хэмжээ нь зэвсэгт мөргөлдөөнд оролцоогүй жижиг орнуудад шууд болон шууд бусаар тусч буйг тэмдэглэв.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн уулзалтын үеэр явагдсан Торгоны зам бүлгийн 7 дугаар уулзалтаас Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарыг тус бүлгийн Мэдээлэл, судалгааны элч-багийн ахлагчаар томилж ажиллуулахаар шийдвэрлэжээ.

Хуралдааны сүүлийн өдөр ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчөөр хатагтай Маргарета Кедерфелтийг улируулан сонгосон ба Бирмингем Тунхаглалыг баталсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан