Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа Улс тунхагласны ойн бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Хөшигийн хөндийд  оюутны хотхон сургуулийн кампус хэлбэрээр хөгжүүлнэ

Хөшигийн хөндий дэх Оюутны хотхоны ерөнхий төлөвлөгөөний талаарх уулзалт боллоо.
Хөшигийн хөндий дэх шинэ Зуунмод хотын төлөвлөгөөний нэг хэсэг болсон оюутны хотхоныг 500 га талбайд байгуулах бөгөөд дижитал их сургуулийн кампус хэлбэрээр хөгжүүлэх юм.

Дижитал их сургууль нь өндөр технологи болон мэдээллийн технологид суурилан боловсролын системд хувьсгал хийн, оюутан залуусын суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх гол зорилготой.
Дижитал кампус мэдээллийн систем, шинэлэг технологиудыг ашиглан орон зай үл хамааран суралцах, эрүүл, хариуцлагатай, амьдрах таатай орчин нөхцөлийг бий болгоно.
 
Дижитал кампусын орчин нөхцөл: 

Анги, танхим
Лаборатори
Судалгаа, шинжилгээний байр
Оюутны байр
Удирдлага, менежмент
Нэгдсэн мэдээллийн систем
Үзвэр үйлчилгээ
Ресторан, хоол үйлчилгээ
Зогсоол, бусад үйлчилгээ зэргээс бүрдэх юм.
Энэ үеэр БШУ-ы дэд сайд ирээдүйн боловсрол дижитал хэлбэр рүү шилжиж буйг дэлхийн боловсролын сайд нар ярьж байна. Зарим улс орон хэрэгжүүлж эхлээд байна. Бид ч мөн дижитал их сургуулийг бий болгож, боловсролын экспорт хийх нь чухал юм гэдгийг дурдлаа.

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, яамны газрын дарга нар, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбат, БХБЯ-ны газрын дарга Ц.Баярбат болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцсон юм.

Эх сурвалж: БШУЯ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан