Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
​Төр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих үү, дарах уу

Монгол Улс импортлогчоос экспортлох улс болох том зорилготой. Гэхдээ үүнээс урьдаж хүнсээ 100 хувь дотоодоосоо хангадаг болох зорилтыг дэвшүүлэх болсон. Манай улс жилд 1 тэрбум ам.доллараар хүнсний бүтээгдэхүүн импортолдог. Махнаас бусад, бүр хоолны давсаа хүртэл импортолдог нь гашуун үнэн. Иймд, эхлээд хүнсний салбараа өөднө нь татах бодит шаардлага бий. 

Харин экспортлогч орон болоход богино болон дунд хугацаанд хоёрхон салбарт хүч үзэх боломжтой. Нэгд, байгалийн баялаг буюу уул уурхайн салбарыг хөгжүүлэх. Хоёрт, мал аж ахуй буюу хүнсний салбараа тэтгэх. Үүнээс өөр гарцгүй. Тэгвэл боломжит хоёр хувилбарын нэг болох хүнсний салбарынхныгаа экспортлогч болгоход саад, бэрхшээл нь хэр өндөрт байгааг товчхон эргэцүүлье.

Монгол Улс 70 сая малтай. 1960 оноос хойш малаа жил бүр тоолж, малын тоо толгой ч сайн өссөн. Харамсалтай нь, мал тоолохоос чухал буюу малын гаралтай бүтээгдэхүүнээ боловсруулж ашиг шимийг нь хүртэх төрийн бодлого орхигдсон. Өнөөдөр боловсруулах үйлдвэрийн салбарт хэдхэн үндэсний үйлдвэрлэгч өөрсдийн хүчээр зүтгэж буй.

Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний үйлдвэрүүдээр орж, үйлдвэрлэгчдээ дэмжиж хүнсний хараас байдлаас харах талаар нэлээд ярих болсон. Ерөнхийлөгч “Хүнсний хангаж, аюулгүй байдлыг хангах” тогтоолын төсөл өргөн барьж, “Хүнсний хангамж, аюулгүй байдал – Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулсан.

Үндэсний зөвлөгөөний үеэр Ерөнхийлөгч “Эх оронч худалдан авалтад чиглүүлж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлагыг төлөвшүүлэх, үндэсний брэнд хүнсний бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, дэлхийд танигдсан монгол брэндийг бий болгоход бүх талаар хамтран ажиллах шаардлагатай”-г онцолсон.

Ерөнхийлөгчийн хэлсэн үндэсний брэндтэй болох нь төрийн бус “Үндэсний үйлдвэрлэгч” гэх тодотголтой цөөн ААН-ийн нуруунд ачаа болж яваа. Ерөнхийлөгч нь тэнд үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэж байгаа ч нөгөө талд төрийн зарим чиг үүрэгтэй байгууллагууд ачааны хүндийг үүрч буй ААН-үүдийг дарамталж, дарах нь үндэсний үйлдвэрлэгчийг дэмжинэ гэх төрийн тэргүүний үгийг сөрөх шиг. Тухайлбал, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа руу батлагдаагүй мэдээллийн дагуу халдах, дөнгөж сууриа бэлдэж буй ААН-үүдэд хяналт шалгалт гэх нэрийтлээр ашиг хонжоо хайх, нэр хүндэд нь халддаг жишээг олон нийт мэднэ. Зарим нь өөрсдөө ч мэдэрсэн. Угтаа хяналт шалгалт хийж, иргэдийн эрүүл аюулгүй хүнсэд санаа тавьж буй нь сайшаалтай. Гэвч тэднээс ядмаг “өө” хайж торгох, олон нийтэд ташаа мэдээлэл түгээх нь өнөө экспортлогч орон, аюулгүй хүнс боловсруулдаг брэнд үйлдвэрлэгчтэй болоход дэмжлэг болж байна уу, дарамт болж байгаа юу.

Хамгийн сүүлд гэхэд “Эмээлт” дэх хэдхэн хууль бус нөхдийн асуудлыг нийт мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд нааж, дөнгөж тогтож буй зах зээлийг орвонгоор нь эргүүллээ. Эмээлтийн махны асуудал нийт мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн чихнээс “хиам идээд хэрэггүй, бүгд муудсан мах зарж байна, бүгд химийн бодис хийдэг” гэх хонх уясан. Нэг талаараа тэд гэм буруугүй, хилсээр хохирчихлоо. Жишээ нь, 70 гаруй жилийн түүхтэй, ард түмний итгэлт түнш болсон, үндэсний үйлдвэрлэгч “Мах Импекс ХК” хүртэл махны асуудлаас үүдэн нийтийн дайралт, хоморгонд нь өртсөн. Өнөөдрийг хүртэл МХЕГ болон бусад шинжилгээний газраас “Мах Импекс ХК” боловсруулдаг мах махан бүтээгдэхүүндээ химийн бодис, ялангуяа хорт хавдар үүсгэдэг бодис илэрсэн гэж мэдэгдээгүй, нотлогдоогүй байна. Батлагдаагүй мэдээллээр 70 гаруй жилийн туршлагатай үйлдвэрийг үгүйсгэх, үйлдэрлэгч иргэн хоёрын хооронд үүссэн итгэлийг нь хөсөрдүүлж байгаа нь харамсалтай.

Хэрэв стандарт бус газруудад хяналт шалгалтыг цаг тухайд нь холбогдох байгууллагууд хийсэн бол уг асуудал газар авахгүй байв. Төр хяналт шалгалтын ажлаа цаг тухайд нь бүрэн хийгээгүйнхээ бурууг нийт салбарын ААН-д үүрүүлж, бизнесийн нэр хүндэд ингэж халдаж байгаа нөхцөлд үйлдвэрлэл хөгжихгүй, үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэж яриад ч хэрэггүй.

Дэлхийн долоон тэрбум хүний 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байгаа энэ үед мах махан болон сүү сүүн бүтээгдэхүүнээ дэлхийн шинэ брэнд болгох нь Ерөнхийлөгчийн хэлэх гэсэн санаатай дүйнэ. Түүнээс дэмжлэг нэрээр дарах нь өнөө экспортлогч орон гэдэг рүү хялааж харах ч эрхгүй болгож мэднэ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан