Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН АН ДЭЭР “МӨРИЙ” ТАВИЛАА

Ардчилсан нам хоёр хуваагдаад хоёр тамга, хоёр даргатайгаар хоёр ч сонгуулийг өнгөрөөлөө. Энэ хугацаанд асуудал нэг талдаа шийдэгдэхгүй явсаар шүүхийн хаалга татсан ч тусыг эс олов. С.Эрдэнийн АН уу, аль эсвэл Х.Баттулгын АН албан ёсных уу гэдэгт төөрсөн энэ үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн мөрийг Х.Баттулгын талд тавив бололтой.

Өнгөрсөн бямба гарагт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Х.Баттулга даргатай Ардчилсан намын удирдах зөвлөл, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн тэргүүтэй намын удирдлагууд оролцож “Улс төрийн намын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцэж, санал солилцжээ. Тэд УИХ-ын сөрөг хүчний зүгээс оролцсон бөгөөд намын зүгээс нэгдсэн саналыг хуульд нэгтгэхээр шийдвэрлэсэн байна.

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга улс төрийн намуудтай хийх уулзалтдаа Х.Баттулга даргатай АН-ыг хүлээж авч уулзсан нь нэг ёсондоо Ерөнхийлөгч Х.Баттулгын АН-ыг дэмжиж байгаагаа харуулсан хэрэг боллоо.

Т.Мөнхжаргал

1 Сэтгэгдэл
Таарсан амьтад
Хамгийн их уншсан