Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Унгар улс онц байдал зарлав
image

Viktor Orban 

Унгарын Ерөнхий сайд өнгөрсөн Мягмар гаригт Орос, Украины дайнаас үүдэн тус улсын аюулгүй байдал, эдийн засагт аюул заналхийлж буйтай холбогдуулан улс орон даяар онц байдал зарлав. Ерөнхий сайд Виктор Орбан өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийхдээ "Украины дайн хэзээ дуусахыг урьдчилан таамаглах боломжгүй тул шинэ засгийн газар асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ авсан" гэжээ. Мөн тэрбээр "Онц байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Лхагва гаригт зарлана" гэж нэмж мэдэгдсэн байна. Энэхүү онц байдал нь тус улсын Үндсэн хуульд нийцэж байгаа бөгөөд Лхагва гаригийн эхээр хүчин төгөлдөр болно гэж Ерөнхий сайд мэдэгджээ. Тэрбээр "Дайнаас үүдэлтэй аюул заналхийллийн эсрэг улс орныг ямарваа нөхцөл байдалд бэлэн байлгах яаралтай арга хэмжээ авах нь амин чухал" гэж онцолсон байна. Орбан мөн дайны хямрал эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлж байгаа ба Унгар улс дайнд оролцохгүй байх ёстой гэжээ. 

Эх сурвалж:  Bloomberg

https://www.bloomberg.com/news/articles/2022-05-24/hungary-s-orban-declares-state-of-emergency-over-war-economy

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан