Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Дэлхийн экспортыг дэмжих форумыг Улаанбааар хотод зохион байгуулах талаар ярилцав
image

Дэлхийн экспортыг дэмжих форум Улаанбаатарт болно

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх  захирлын орлогч Дороти Тембо-г хүлээн авч уулзав. Энэ үеэр Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн экспортыг дэмжих форумын тов, агуулга, зохион байгуулалтын асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн Олон улсын худалдааны төвөөс Монгол Улсын хувийн хэвшилд чиглэн хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, Засгийн газрын дэмжлэгээр боловсруулсан “Худалдаа, хөрөнгө оруулалтын зураглал” баримт бичгийн хоёр дахь шатыг эхлүүлэх явц байдлын талаар харилцан мэдээлэл солилцов.

Олон улсын худалдааны төв нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал болон Дэлхийн худалдааны байгууллагын хамтран удирддаг жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэлтийг дэмжих чиг үүрэг бүхийн дундын агентлаг юм.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан