Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусны 50 хувийг энэ жил шинэчилнэ
image

Д.Сумьяабазар: Цар тахалтай бид зэрэгцэн амьдрахын зэрэгцээ эдийн засгийг  сэргээх ёстой

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаарх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, үүрэг чиглэл өгчээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын зүгээс танилцуулга хийлээ.

Тэрээр: "Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн 1,200 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа. Тиймээс хотод нэн шаардлагатай байгаа тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хоёр үе шаттай хийж хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгсөн. Нийтийн тээврийн стандартын дагуу байх шаардлагатай тоо хэмжээ нь 1,432 ширхэг автобус гэдгийг Засгийн газарт танилцуулсан. 50 хувийг нь энэ жил шийдээд, үлдсэн 50 хувийг 2023, 2024 онд шийдэж нийтийн тээврийн асуудлыг бүрэн шийдэх чиглэл өгсөн. 2021 оны улсын төсөвт 60 орчим нийтийн тээврийн автобусыг шинээр суулгасан хэдий ч цар тахлын дараах эдийн засгийн хүндрэл, тээвэр ложистикийн гацалтаас үүссэн асуудал гарсан. 

Өнөөдрийн байдлаар Замын-Үүд-Эрээн боомтод нийтийн тээврийн 70 автобус ирсэн. 75 хүүхдийн автобус хил дээр ирчихсэн татан авалт хийж байна. Эхнээсээ татан авалт хийж байна. Сарын хугацаанд татан авч үйлчилгээнд явуулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны төгсгөлд ашиглалтаас хасагдах 975 тээврийн хэрэгсэл байна" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан